Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр болно

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээ 2021 онд хүчин төгөлдөр болж, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022 оны наймдугаар сарын 24-ний өдөр АНУ-ын МСК (Мянганы сорилтын корпорац)-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Камерон Алфорд тэргүүтэй МСК-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Компакт гэрээний хүрээнд тус төслүүд хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг хангах, экологийн тэнцвэртэй орчин бий болох, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх чухал ач холбогдолтойг Хотын дарга онцолж байлаа.

Энэ үеэр АНУ-ын МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Камерон Алфорд “Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн ажлууд эрчимтэй урагшилж байгаа. Гэрээ амжилттай хэрэгжихэд хамтран ажиллаж буй хотын удирдлагад талархаж байна” хэмээв. Түүнчлэн АНУ-ын МСК-ын төлөөлөгчид Улаанбаатар хотод хэрэгжиж буй төслүүд, ус дахин боловсруулах үйлдвэрийг олон улсад үлгэрлэх жишээ болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.  Хотын дарга ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэртэй орчинг бий болгоход Улаанбаатар хотын зүгээс анхаарч ажиллаж буйг хэллээ.  

Төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа Ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах бөгөөд Улаанбаатар хотын Шинэ төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган метр кубыг аван тус үйлдвэрт дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудын техникийн усны хэрэгцээний зарим хэсгийг хангах зориулалтаар эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлэх юм.

Компакт гэрээний хүрээнд барьж байгуулах хоёр томоохон үйлдвэрийн нэг Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр болно.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв, сургуулийн бодлого, төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө

Огноо:

,

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, ТЕГ-ын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн үйл ажиллагаа, сургуулийн бодлого, цагийн байдал болоод байгууллага хоорондын уялдаа холбоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээ,  дууриалган үзүүлэх дадлага сургуулийн талаар нэгдсэн ойлголт, талаар мэдээлэл өгч, холбогдох чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулна

Огноо:

,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө сонгон авах тухай асуудлыг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 онд байгуулсан байдаг. Улмаар Нийслэлийн төсвөөс 2014, 2015 онд тус бүр 3 тэрбум, нийт 6 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2014 онд 1,037 тэрбум, 2015 онд 5.6 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай, жилийн таван хувийн хүүтэйгээр 30-500 сая төгрөг хүртэлх хэмжээтэйгээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр олгосон.

2020 оны байдлаар 2.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт, 162 сая төгрөгийн хүүгийн орлого Төрийн санд төвлөрчээ. Харин 2019 онд “Капитал” банкийг татан буулгах шийдвэр гарч, тус банкнаас авах зээл, зээлийн хүү, алданги 3.7 тэрбум төгрөг үлдсэн байна. Өдгөө төрийн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд “Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулах боломжтой юм.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудалтай холбоотойгоор Ажлын хэсэг байгуулахаар боллоо. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн-2023” болно

Огноо:

,

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн хүрээнд “Барилгын чанар, аюулгүй байдал-паспортжуулалт-2023” салбар зөвлөгөөн 2023 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн 08:00 цагт Хөвсгөл аймгийн “50/100” event hall-д болно.

Барилга, байгууламжийн чанар, аюулгүй байдал, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, цаашид авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэх тус зөвлөгөөнд Барилга, Нийтийн аж ахуйн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилчид оролцох боломжтой юм байна. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох