Урлаг спорт
ЗГ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 24-нд болж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх, бүтээлч авьяасыг инноваци шингэсэн нөхөн сэргээгдэх нөөц болгох зорилгоор “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл”-ийг дор дурдсанаар баталлаа.
· Кино, дуу дүрсний урлаг
· Дүрслэх урлаг
· Дуу хөгжим
· Хувцас загвар
· Дижитал контент, тоглоом хөгжүүлэлт
· Утга зохиол, ном хэвлэл
Урлахуйн урлаг болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой юм.
Урлаг спорт
Буудлагын эмэгтэй тамирчид Монголын багийн анхны медалийг авлаа
"Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн багийн 10 м хийн урт бууны дасгал өрнөлөө. Манай багийн Г.Нандизаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар цэц мэргэнээ сорин нийлбэр дүнгээр 1880.0 оноо хүртсэнээр хүрэл медалийн эзэд болж, Монголын багийн анхны медалийг авлаа.
Тивийн наадмын буудлагын анхны алтыг БНХАУ-ын баг 1896.3 оноогоор авч, Азийн рекордыг шинэчилсэн бол 1886.0 оноогоор Энэтхэгийн баг мөнгөн медалийн эзэд боллоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Урлаг спорт
“BRAVO CIRCUS-3" олон улсын циркийн тоглолт болно
“BRAVO CIRCUS-3" циркийн тоглолт 2023 оны аравдугаар сард тоглогдох гэж байна. Уг тоглолтод Олон Улсын шилдгийн шилдэг цоо шинэ үзүүлбэрүүд болон Монгол Улсын шилдэг шинэ үзүүлбэрүүд тоглогдох аж. Тодруулбал, энэ удаа "Шидэт Нинжануудыг" “BRAVO CIRCUS онцолж буй бөгөөд авьяаслаг тэмээн хяруул, үзэсгэлэнт тогос, аварга могой, хөөрхөн нохойнууд, ухаалаг ямаа гэх зэрэг маш олон төрлийн амьтад авьяасаа үзүүлэх ажээ.
Мөн Итали, Франц, ОХУ, Турк, Туркменистан, Этиоп, Казакстан, Гүрж, Киргиз мөн Монгол Улсын шилдэг үзүүлбэрүүд, ТВ-ийн шоу уралдааны одод хүүхэд багачуудыг баярлуулах юм байна.
“BRAVO CIRCUS-3” тоглолт аравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 10 сарын 22-ыг дуустал өдөр бүр Монгол Бөхийн Өргөөнд тоглогдох бөгөөд тоглолтын тасалбар 30 мянган төгрөг байх аж.
Урлаг спорт
"Улаанбаатарын үдэш" дууг хятадаар дуулж 250 сая хүнд хүргэсэн ээж, хүү хоёрыг хүлээн авч уулзлаа
Төвөдийн өөртөө засах орны Хөх нуурт нутагладаг малчин гаралтай ээж, хүү хоёрын хамтран дуулсан уран бүтээлүүд олон сая үзэгчдийн хандалтыг авч, Хятад Улсын цахим сүлжээнд төдийгүй дэлхий нийтийн хүртээл болоод байгаа.
Тэд анх Өвөр Монгол уран бүтээлчийн саналаар “Улаанбаатарын үдэш” дууг дуулсан бөгөөд #douyin抖音, Tiktok зэрэг цахим орчинд 250 сая үзэлттэй, шилдэг хандалттай дуугаар шалгараад байгаа юм.
БНХАУ-ын Чинхай мужийн Гүйнань хотын Ээж Гензанг Жуама, хүү Данжен нар гэр бүлийн хамтлаг болон дуулдаг бөгөөд Монгол улсад ирж дууныхаа клипийг хийж байгаа бөгөөд тэдний ирсэн тухай мэдээлэл БНХАУ-д цахим орчинд цацагдсан даруйд 20 сая гаруй хүн үзэж, Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Монгол орны байгаль, соёл урлагийг сурталчлан таниулж буй ээж хүү хоёрын хамтлаг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллах саналуудаа хэлэлцлээ. Цаашид Монгол Улсын аялал жуулчлалын элч болон уран бүтээлдээ Монгол орны сайхан байгаль, зан заншил өв уламжлалыг тусган ажиллахаар боллоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
-
Үзэл бодол2022/08/30
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын гишүүдийг сонгохдоо парламентын засаглалын мерит з...
-
Цаг үе2020/06/03
Гараа зөв угааснаар халдвараас бүрэн сэргийлнэ
-
Шударга мэдээ2020/07/23
Нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг нээлттэй болгоно
-
Цаг үе2022/08/31
“Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийг танилцууллаа
Сэтгэгдэл