Улстөр нийгэм
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагуудад үүрэг өглөө
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагуудтай уулзаж, Монгол Улс цахим үндэстэн болох, төрийн үйл ажиллагааг цахимжуулж иргэндээ ойр үйлчилгээ үзүүлэх, дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх том зорилгод хүрэхийн тулд хэрхэн ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Салбарын удирдлагуудад дараах асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгов.
- Салбарын хууль эрх зүйн орчныг илүү дэвшилтэт зохицуулалтаар хөгжүүлж шинэ тутамд бий болж буй харилцааг бүрэн хуульчлах,
- Салбарын ажиллах зарчмыг илүү тодорхой, оновчтой болгох, бусад төрийн байгууллагуудтай уялдаж нэгдсэн системд оруулах,
- Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэж Засгийн газрын зорилтыг бодитой үр дүнтэй ажил болгож хэвшүүлэх,
- Цахим системийн аюулгүй, дэд бүтцийн бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангаж, мэдээллийн харилцаанд оролцогч талууд, тэдний харилцан ажиллагааг хангаж буй технологи, төрөл бүрийн нөөцүүд тогтвортой байх зэрэг асуудлаар ярилцаж ажиллах чиглэлээ тохиролцлоо.
Засгийн газрын зүгээс салбаруудын тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, салбар дундын бодлогын уялдаа холбоог хангахад онцгой анхаарч ажиллана.
Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана
Улстөр нийгэм
Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.
Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.
Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улстөр нийгэм
Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно
14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.
Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Сэтгэгдэл