Улстөр нийгэм
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана

УИХ-ын байнгын хороодын өнөөдөр /2022.10.17/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
· Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ · Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ |
13.30 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
· Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ · Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ |
15.00 |
“Үндсэн хууль” |
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай уулзаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12 дахь өглөөний уулзалтаа Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарын хамт соёл урлагийн салбарынхантай хийж байна.
Уулзалтад Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Монгол Улсын филармони, Чойжин ламын сүм музей, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцан, санал солилцож байна.
Улстөр нийгэм
"Төгсөлт" тусгай арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Ерөнхий боловсролын болон Их, дээд сургуулийн 2022-2023 оны хичээлийн жил дуусч байгаатай холбогдуулан хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Төгсөлт" тусгай арга хэмжээ зохион байгуулж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын бааз, амралтын газруудад 21 насанд хүрээгүй иргэнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, зохион байгуулалттайгаар архидан согтуурах улмаар хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх "Зөвлөмж" хүргэн ажиллаж байна.
“Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн 21.1.1. "21 насанд хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх", мөн хуулийн 27.1, 27.2, 28.1.2 зэрэг хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлж, хамтран ажиллана уу.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар
Улстөр нийгэм
Сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо
-
Үзэл бодол2022/07/08
"Солонгост байгаа монголчууд Төрийн банкаар дамжуулан орон сууцтай болох бо...
-
Улстөр нийгэм2023/03/13
УИХ-ын дарга Г.Занданшатар засаглалыг сайжруулах, авлигатай тэмцэх асуудлаарх Аж...
-
Улстөр нийгэм2021/07/01
УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
-
Шударга мэдээ2022/05/06
Нийслэлийн цэрэг татлага өнөөдөр эхэлнэ
Сэтгэгдэл