Цаг үе
Сэрэмжлүүлэг
Сүүлийн жилүүдэд БНХАУ-д оюуны өмчтэй холбоотой гэмт хэргийн тоо тогтмол өсч байгаа бөгөөд 2021 оны жилийн эцсийн байдлаар гаргасан статистикаас харахад БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар оюуны өмчийн патенттай бүтээгдэхүүн болон компаний шошго, логог хууль бусаар ашигласан, урлагийн бүтээл, дуу хөгжмийг зөвшөөрөлгүй Вичат, Вейбо зэрэг нийгмийн сүлжээг ашиглан худалдсан зэрэг оюуны өмчтэй холбоотой 4286 хавтаст хэргийг шийдвэрлэсэн нь 2020 оны мөн үеийнхээс нэг дахин өссөн байна.
Түүнчлэн манай улсын оюуны өмчийн патенттай бүтээлийг БНХАУ-д хууль бусаар ашиглах, худалдсан тохиолдол нэлээдгүй бүртгэгдсэн байна.
Иймд, манай улсын иргэд, аж ахуйн нэгжийн оюуны өмчийн патенттай бүтээл, бүтээгдэхүүнийг БНХАУ-д хууль бусаар ашигласан талаарх гомдол, мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон Консулын газруудад болон БНХАУ-ын холбогдох байгууллагад мэдэгдэж, өөрийн оюуны өмчтэй холбоотой эрхээ хамгаалахыг зөвлөж байна.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Цаг үе2025/02/18
Сурагчид англи хэлний хичээлээ “Pearson” хөтөлбөрөөр үзнэ
-
Цаг үе2019/10/14
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2025/12/19
МҮОНРТ, Австрали улсын ABC телевизтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг з...
-
Цаг үе2021/10/04
Баянхонгор аймгийн ИТХ-ын ажлын албаны төлөөлөгчид туршлага судаллаа
