Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Тохижилтын ажил хойшилсны улмаас 200 сая орчим төгрөгийн алдагдалд оржээ

Огноо:

,

Дугуй цагаан орчмын тохижилтын ажлын явц, төсвийн талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат мэдээллээ. 

Тэрбээр "Дугуй цагаан орчмын тохижилтыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа. Тохижилтын ажил аравдугаар сарын 15-нд бүрэн дуусах ёстой байсан. Гэсэн ч тус ажил бараг сарын хоцрогдолтой явж байна. Үүнээс шалтгаалан эдийн засаг, инфляцын өсөлттэй холбогдуулан урьдчилсан байдлаар 200 орчим сая төгрөгийн алдагдалд орж, энэ хэмжээгээр нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай боллоо. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ажиллах хүчний асуудал зэрэг наад захын зардлууд өсөлттэй байна. Богино хугацаанд тохижилтын ажлыг дуусгаж, зохион байгуулалттай ажиллах үүргийг Хотын дарга өгсөн. Тус аж ахуйн нэгж машин, техник хэрэгсэл оруулахгүй байгаа. Энэ байдал үргэлжилбэл хот төсвийн алдагдалд орох, тохижилтын ажлын төсөв нэмэгдэх асуудал үүсээд байна.  Тохижилт одоогийн байдлаар 90 хувьтай байгаа. Ариун цэврийн өрөө, тусгай харуул хамгаалалт, кофе шопын байгууламжийн ажил 70 хувьтай үргэлжилж байна. Хот тохижилтын газраас Дугуй цагаан, Бага тэнгэрийн ам, Богд хааны музейн урд талын тохижилтыг гүйцэтгэж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгасан. Гарааш буулгасан байршилд мөн тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна. Түүнчлэн гэр хорооллын дундах бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа" гэлээ.

Тохижилтын ажлын гүйцэтгэгч “Цагаантолгойн нуур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батцэнгэл “Дугуй цагаан орчмын тохижилтын ажил наадмаас өмнө эхэлсэн. Хүйтрэхээс өмнө ажлаа 100 хувь дуусгах төлөвлөгөөтэй ажилласан боловч нэвтрэх хаалганд “Энигма” ХХК-ийн зүгээс машин техник оруулахгүй, ажил зогсонги байдалтай байна” хэмээв.

Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын тохижилтын ажлын хүрээнд нийт 2.7 га талбайд 4047 ам метр явган зам, 7950 ам метр ногоон байгууламж, 24 хогийн сав, 48 гэрэлтүүлэг, 17 хүүхдийн тоглоом суурилуулах ажил хийж гүйцэтгэж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах хэлэлцүүлгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодоос өнөөдөр /2022.12.05/ зохион байгуулах хэлэлцүүлгүүдийн товыг та бүхэнд хүргэж байна.

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

·      “Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар” хэлэлцүүлэг

14.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·      Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·      “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн боловсрол ба Япон улсын туршлага” сэдэвт хэлэлцүүлэг

14.00

Монгол Улсын Консерватурын байранд

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.12.05/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Эдийн засгийн байнгын хороо

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

4

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

5

Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих/

Хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон санхүү төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Их засаг”

6

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

7

Эдийн засгийн байнгын хороо

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

8

Эдийн засгийн байнгын хороо

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.30

“Их засаг”

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд болж, “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа  “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сан байгуулах ажил хийгдэж буй. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой дараах багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

1.    Засгийн газраас Үндэсний баялгийн санг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийг группийн зарчмаар ажиллуулах шийдвэрийг 2022 оны тавадугаар сард гаргасан. Энэхүү шийдвэрийн үргэлжлэл болгож өнөөдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр тус компанийг группийн зохион байгуулалтаар ажиллах боломжийг нээж, компани цаашид томоохон төслүүд хэрэгжүүлэх, IPO босгох, хөрөнгийн зах зээл дээр ажиллах, харьяандаа ажиллаж буй уул уурхайн компаниудын менежмент, зохион байгуулалт, хүний нөөц, худалдан авалтын бодлогуудыг нэгдсэн байдлаар явуулах боломжийг бүрдүүлэх юм.

2.    “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэмд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд ажиллуулах шийдвэр 2022 оны тавдугаар сард гарсантай холбоотой юм. Энэхүү шийдвэр гарснаар дээрх хоёр ТӨҮГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт, бизнес төлөвлөлт, бүтэц, үр ашигт байдлыг хангах зэрэг үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” ХХК зохион байгуулна.

3.    “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-г “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд ажиллуулж, металлургийн цогцолбор байгуулах төслийн хөрөнгө оруулалт, бусад асуудлыг шийдвэрлэн зохион байгуулахаар боллоо. Мөн тус компанид хэрэгжиж байсан Концессын гэрээг цуцалсны дараа хийгдсэн шалгалтын дүнг хэлэлцлээ.

4.    “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр зогсоож, “Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэн өөрчлөн зохион байгуулна. Энэ нь төрийн өмчит компаниудын чиг үүргийн давхардлыг арилгах, төмөр замын суурь бүтцийн төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, төрөөс хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийг шуурхай зохион байгуулахад ач холбогдолтой гэж үзэж байна. Тогтоол батлагдсанаар “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд төлөвлөсөн 5,6 тэрбум төгрөгийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хэмнэнэ.

5.    “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Монголын төмөр зам” хэрэгжүүлнэ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК үргэлжлүүлэн санхүүжүүлж,  төмөр замын үйл ажиллагаа, аюулгүй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд “Монголын төмөр зам” ТӨХК мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох