Цаг үе
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх Шуурхай штаб ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын 2022 оны Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай захирамжийн дагуу аравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Шуурхай штаб ажиллаж байна.
Тодруулбал, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төвийн байранд харьяа мэргэжлийн байгууллагын албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж буй юм. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт 33, Чингэлтэй дүүрэгт 14, Баянзүрх дүүрэгт 22, Сүхбаатар дүүрэгт 32, Баянгол дүүрэгт 10, Хан-Уул дүүрэгт 9, Налайх дүүрэгт 24, нийт 144 засвар, үйлчилгээтэй холбоотой дуудлага ирээд байна. Харин угаарын хийн хордлогын дуудлага, мэдээ ирээгүй байгаа юм.
Галлагааны улиралд зуух, ханан пийшин, яндангийн битүүмжлэл алдагдах, цэвэрлэгээ хийгээгүйн улмаас бөглөрөл үүсэх, яндангийн хаалтыг хаах, зуухны битүүмжлэл алдагдах зэргээс шалтгаалан угаарын хийн улмаас иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэл үүсдэг. Жилийн хамгийн их угаарын эрсдэл гарсан тохиолдол нь дөрөв болон аравдугаар саруудад байдаг аж.

Иймд нийслэлийн долоон дүүргийн Засаг дарга, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарын нийт 250 гаруй ажилтанд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулсан юм. Мөн Налайх дүүрэг агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсонтой холбоотойгоор тус дүүргийн 300 гаруй албан хаагчид сургалт орж, гэр хорооллын айл өрхүүдэд өвөлжилтийн бэлтгэл хангах, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөмж өгөн ажиллаж байна.
Мөн өнөөдөр буюу аравдугаар сарын 26-ны байдлаар сайжруулсан шахмал түлшний 120.000 тонн нөөцтэй байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд сайжруулсан түлшний нөөцийг энэ оны тавдугаар сараас бэлтгэж эхэлсэн бөгөөд одоогоор борлуулалтын 520 цэг ажиллаж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Цаг үе
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгана
Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, ДЭМА эмнэлгийн хойд талаар Нарны хороолол хүрэх авто замыг барьж, зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээсэн.
Энэ авто зам 680 метр урт бөгөөд Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцаж, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломжийг бүрдүүллээ.
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгах юм.

Цаг үе
Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц, цэнэглэх станцыг барих талаар тусгасан байдаг. Энэ хүрээнд нийслэл дэх “Ногоон өртөө” төслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдаанаар Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийн судалгааг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн Улаанбаатар хотод цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих “Ногоон өртөө” төслийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын талаар зөвлөлдөв.
“Ногоон өртөө” төслийн үр дүнд авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг бууруулж, агаар болон чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах юм.

Цаг үе
Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ хийлээ
Үйлчлүүлэгч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн орчин дахь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд хамтарсан уулзалт, эрсдэлийн үнэлгээг зохион байгууллаа.
Уулзалтад Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгөөр барилга, байгууламжийн засварын ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлагууд оролцож, барилгын ажлын үеийн аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвшилцөв.
Мөн “Эрсдэлийг илрүүлж – Аюулгүй байдлыг хангая” сарын аяны хүрээнд холбогдох алба, нэгжийн удирдлага, инженер, мэргэжилтнүүд хамтран байгууллагын дотоод болон гадаад орчинд эрсдэлийн үнэлгээ хийлээ. Үнэлгээгээр дулаан, усны шугамын худгуудын бүрэн бүтэн байдал, автомашины орц гарц, налуу зам, шат, хашлага, явган хүний зам талбай, цахилгааны кабелийн ил гаралт, авто зогсоолын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн нөхцөл зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг шалгаж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлов.
Хамтарсан үнэлгээний үр дүнд илэрсэн эрсдэл, зөрчлийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд аюулгүй орчныг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
-
Цаг үе2023/09/22
Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлтээ III улиралд багтаан илгээгээрэй
-
Цаг үе2024/08/14
Дархан-Уул аймгаас автомашин хулгайлсан хэргийг шуурхай илрүүллээ
-
Улстөр нийгэм2022/05/13
Төрийн банк БШУЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
-
Цаг үе2022/09/09
Нийслэлд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуу...
