Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохоос зайлсхий

Огноо:

,

Жолоочийн цусны найрлагад байгаа согтууруулах ундааны хэмжээ 0.8-0.9 хувь байвал түүний осолд орох нөхцөл эрүүл жолоочийнхоос 7 дахин, 1-1.4 хувь бол 30 дахин, 1.5 хувиас дээш бол 128 дахин их болдгийг эрдэмтэд шинжилгээгээр нотолжээ.

100 грамм цагаан архи уусан 80 кг биеийн жинтэй жолооч 4 цаг 20 минут автомашин жолоодож болохгүй. 500 грамм жимсний дарс уусан 55 кг биеийн жинтэй жолооч 9 цаг 50 минут автомашин жолоодож болохгүй гэж шинжээчид анхааруулж байна. 

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална.

2023 оны зургаадугаар сарын 09-ний 8 цагаас 20 цаг хүртэл:

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Дорнод-Монголын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салххи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24..+26 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.


2023 оны зургаадугаар сарын 10-наас
2023 оны зургаадугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 11-12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10-нд тал, хээрийн нутгаар, 11-12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 32-37 хэм, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 09. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 21. Сугар гараг. Тооно одтой, есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр.

Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Өвчин ирнэ хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla”компани,  сансар судлалын “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал,  сошиал платформын “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай хийсэн уулзалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Сансар судлалын “SpaceX” компанийн бүтээсэн “Starlink” хиймэл дагуулууд дэлхийн өнцөг бүрд өндөр хурдны интернэт хүргэх зорилготой. Монгол Улсын интернэтийн хэрэглээ бага газруудад өөрсдийн сүлжээг нэвтрүүлэх бүрэн боломжтой бөгөөд туршилтын станцуудаа суурилуулж туршилт хийхэд бэлэн байгаа гэж Илон Маск дурджээ.

Монгол Улсад цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажын хэсэг байгуулж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох