Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Огноо:

,

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 13. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, зургаан цагаан мэнгэтэй хар луу өдөр.

Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

2024 оны гуравдугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Дорнод-Монголын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.


2024 оны гуравдугаар сарын 20-ноос 2024 оны гуравдугаар сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22, 23-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд  18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 байна

Огноо:

,

Манай улсын нийт хүн амын 49.0 хувь нь эрэгтэйчүүд. Нийт эрэгтэйчүүдийн 48.3 хувь нь Улаанбаатар хотод, 51.7 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 буюу эмэгтэйчүүдийнхээс 9.7 насаар бага байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АНУ-ын Охайо мужид онц байдал зарлалаа

Огноо:

,

АНУ-ын Охайо мужийн төвийн 11 хотод цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас тус мужийн амбан захирагч Майк ДеВайн өчигдөр /2024.03.17/ байдал зарлажээ. Учир нь, пүрэв гарагийн шөнө болсон хүчтэй шуурганд Логан мужийн Индиан нуурын хотын орчим гурван хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн бэртэж, гэмтсэн ба олон арван барилга байгууламж сүйдсэн байна.

Байдал ингээд намжихгүй маш хүчтэй шуурга үргэлжлэх талаар Үндэсний цаг уурын албанаас сэрэмжлүүлэв. Охайо муж орчимд есөн хар салхи үүсээд байгаа бөгөөд үүний нэг EF-3 нэртэй хар салхи Фрайбургийн ойролцоох Ауглэйз тойргийн өмнөд хэсгээс эхэлж, Логан мужийн хойд хэсгийн Лейквью мужаар дайрна.

Ингэхдээ EF-3 нь 219-266 км/цаг хүртэл хүчтэй шуурах төлөвтэй байгаа аж. Мөн Юнион Каунти, Дарк, Майами, Кроуфорд/Ричланд хотуудад EF-2 нэртэй хар салхи 179-218 км/цаг хүрч шуурахыг анхааруулав.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох