Цаг үе
Нийслэлийн төсвөөс Улсын төсөвт 593.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ
Нийслэлийн төсөвт 2023 онд 1,742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 1,148.9 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэн, нийслэлийн төсвөөс Улсын төсөвт 593.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталлаа.
2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 11.1 хувь буюу 192.2 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. Үүнд, төсвийн орлогын 70.7 хувийг орлогын албан татвар бүрдүүлэхээс Хувь хүний орлогын албан татвараар 52.5 хувийг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 18.2 хувийг, хөрөнгийн албан татвараар 8,1 хувийг, бусад татвараар 10.2 хувийг, татварын бус орлогоор 11,0 хувийг тус тус бүрдүүлэхээр байна.
Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл, хотын шуудын төсөвт 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 29.3 хувийг, дүүргүүдийн төсөвт 1 их наяд 232.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 70.7 хувийг тус тус бүрдүүлнэ.
Нийслэл, дүүргийн орон нутгийн төсөвт нийт 772.9 тэрбум төгрөгийн урсгал зардал зарцуулахаар байгаа ба 575.6 тэрбум төгрөг буюу 74.5 хувийг хотын шуудын урсгал зардал, 197.3 тэрбум төгрөг буюу 25.5 хувийг есөн дүүргийн урсгал зардал тус тус эзэлж байна.
2023 оны төсвийн жилд дамжуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 92.7 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр төлөхөөр баталсан гэж Нийслэлийн ИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Цаг үе
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгана
Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, ДЭМА эмнэлгийн хойд талаар Нарны хороолол хүрэх авто замыг барьж, зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээсэн.
Энэ авто зам 680 метр урт бөгөөд Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцаж, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломжийг бүрдүүллээ.
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгах юм.

Цаг үе
Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц, цэнэглэх станцыг барих талаар тусгасан байдаг. Энэ хүрээнд нийслэл дэх “Ногоон өртөө” төслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдаанаар Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийн судалгааг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн Улаанбаатар хотод цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих “Ногоон өртөө” төслийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын талаар зөвлөлдөв.
“Ногоон өртөө” төслийн үр дүнд авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг бууруулж, агаар болон чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах юм.

Цаг үе
Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ хийлээ
Үйлчлүүлэгч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн орчин дахь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд хамтарсан уулзалт, эрсдэлийн үнэлгээг зохион байгууллаа.
Уулзалтад Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгөөр барилга, байгууламжийн засварын ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлагууд оролцож, барилгын ажлын үеийн аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвшилцөв.
Мөн “Эрсдэлийг илрүүлж – Аюулгүй байдлыг хангая” сарын аяны хүрээнд холбогдох алба, нэгжийн удирдлага, инженер, мэргэжилтнүүд хамтран байгууллагын дотоод болон гадаад орчинд эрсдэлийн үнэлгээ хийлээ. Үнэлгээгээр дулаан, усны шугамын худгуудын бүрэн бүтэн байдал, автомашины орц гарц, налуу зам, шат, хашлага, явган хүний зам талбай, цахилгааны кабелийн ил гаралт, авто зогсоолын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн нөхцөл зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг шалгаж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлов.
Хамтарсан үнэлгээний үр дүнд илэрсэн эрсдэл, зөрчлийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд аюулгүй орчныг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
-
Цаг үе2021/03/19
Миссуригийн их сургуульд монгол залуус хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой бол...
-
Улстөр нийгэм2025/06/30
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Шударга мэдээ2025/03/13
Түймэрт өртсөн 10 өрхөд сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ
-
Шударга мэдээ2023/03/01
ШӨХТГ: “Юнивишн” ХХК-д 1.1 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа
