Цаг үе
БНСУ-д зорчих иргэдийн анхааралд
БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сүрьеэ өвчний эрсдэлтэй 35 улсад сүүлийн 6 сарын хугацаанд оршин сууж байгаад тус улсын хилээр олон удаагийн зорчих визээр нэвтэрсэн иргэд сүрьеэ өвчний шинжилгээнд хамрагдах шаардлагатай болохыг мэдээлсэн.
Энэ нь БНСУ-д зорчих олон удаагийн визтэй гадаадын иргэн тус улсад түр хугацаагаар зорчих тохиолдолд хамаарахгүй бөгөөд дараах тохиолдолд сүрьеэгийн шинжилгээ шаардлагатай болохыг анхаарна уу. Үүнд:
1. Сүрьеэгийн эрсдэлтэй улс, бүс нутагт оршин сууж байгаад БНСУ-ын хилээр нэвтэрч, урт хугацаагаар оршин суух зөвшөөрөл хүссэн, холбогдох баримт бичиг бүрдүүлж байгаа тохиолдолд,
2. БНСУ-д урт хугацаагаар оршин суух эрхтэй (оршин суух үнэмлэхтэй), сүрьеэ өвчний эрсдэлтэй улсын иргэншилтэй гадаад улсын иргэн сүүлийн 1 жилийн хугацаанд 6 сараас дээш хугацаанд сүрьеэ өвчний эрсдэлтэй улсад оршин суусан бол визийн хугацаа сунгуулахдаа шинжилгээнд хамрагдсан байна. /сүрьеэгийн эрсдэлтэй улсад зорчоогүй бол холбогдох баримт бичгээр нотолсон тохиолдолд шинжилгээ өгөхийг шаардахгүй ба нотлох баримт бичиг байхгүй тохиолдолд шинжилгээ заавал өгсөн байна/
Сүрьеэ өвчний эрсдэлтэй улс, орнууд: Балба, Зүүн Тимор, Орос, Малайз, Монгол, Мьянмар, Бангладеш, Энэтхэг, Индонез, Хятад, Камбож, Киргизстан, Тайланд, Пакистан, Филлипин, Лаос, Казахстан, Тажикистан, Украин, Азербайжан, Беларусь, Молдав, Нигери, Өмнөд Африк, Этиоп, Конго, Кени, Мозамбик, Зимбабве, Ангол, Перу, Шинэ Гвиней.
Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
