Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нийслэлийн прокурорын газраас нүүрстэй холбоотой хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Огноо:

,

Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой дараах хэргүүдийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан А, Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М, Авто тээврийн хяналтын мэргэжилтэн О нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад улс хоорондын тээврийн хил нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдүүлсэн, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийг бодитоор гаргахгүй байх давуу байдал бий болгосон, хахууль авсан;

- “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Б, Увс аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байсан З, техникийн хяналтын үзлэгийн инженер А, техникийн хяналтын үзлэгийн техникч Б нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын автомашин, чиргүүлийг техникийн хяналтын үзлэгт орж, тэнцсэн мэтээр хуурамч мэдээллийг санд оруулж давуу байдал бий болгосон;

- “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан Д, авто тээврийн хяналтын мэргэжилтэн О, Өмнөговь аймгийн Авто тээврийн төвд техникийн хяналтын үзлэгийн оношлогч инженер Ш нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл, техникийн үзлэг, оношилгоог хийлгээгүйгээр “тэнцсэн” гэсэн дүгнэлтийг гаргаж, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр давуу байдал бий болгосон, хахууль авсан хэргүүдэд яллах дүгнэлт үйлджээ
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

Энэ долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагт 9 дүүргийн 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

2024 оны гуравугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махныг худалдаалж байсан бол нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн засварлана

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг үргэлжлүүлэн хийж эхлэх юм.

Хоёрдугаар хэсэгт /Төмөр замын гармаас Улиастайн гүүр/ хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.

2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох