Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Халдварт өвчний үед хэрэглэх антибиотикийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

Огноо:

,

ЭМДЕГ, Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна.
 
Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангууд ч мөн олгох боломжтой болсон.
 
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 31 эмийн сантай нэмэлтээр гэрээ байгуулснаар хот, хөдөөгийн нийт 220 гаруй эмийн сангаас Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
 
Эмийн дэлгэрэнгүй жагсаалттай ЭНД дарж танилцана уу.
 
 
Эх сурвалж: ЭМДЕГ
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

Огноо:

,

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгааг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр НИТХ-ын ээлжит бус XVII чуулганаар хэлэлцэн, баталсан билээ.

Тендерийн урилгын дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1708914096703 холбоосоор нэвтэрч танилцана уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монголд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын бүсийн төлөөлөгч ажиллаж байна

Огноо:

,

Монгол Улсад Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын бүсийн төлөөлөгч ажиллаж байна. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төлөөлөлөгч Хирофуми Кугита Мал эмнэлгийн ерөнхий газрын ДМАЭМБ-ын асуудал хариуцсан мэргэжилтэнүүдтэй /фокал пойнтууд/ албан ёсны уулзалт хийлээ.

Мал эмнэлгийн ерөнхий газраас асуудал хариуцан ажилладаг 8 мэргэжилтэн /фокал пойнт/ байдаг бөгөөд тэдний чадавхийг сайжруулах, бэхжүүлэх чиглэлээр 2023 онд 4 мэргэжилтэнг сургалтад хамруулсан, энэ жил мөн 4 мэргэжилтэн хамруулахаар төлөвлөжээ.

Уулзалтаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар харилцан санал солилцож мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлын мэдээлэл өглөө.

Мөн Мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн үнэлгээ, Нэг эрүүл мэнд хөтөлбөр, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй Ази Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газар цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сайд Х.Болорчулуун Элчин сайд Жованна Пиккарретаг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Жованна Пиккаррета, санхүүгийн хэлтсийн ажилтан Жанлука Феррари, худалдааны хэлтсийн ажилтан Б.Ихбаяр нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол Улс, Итали Улс хооронд хүнс, хөдөө аж ахуй тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбар болох ноос, ноолуур, арьс ширний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Засгийн газрын холимог комиссын ээлжит хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах, мөн үйлдвэр технологийн паркийн дэд бүтэц болон үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг импортын гааль, НӨАТ-аас чөлөөлөх боломжийн талаар санал солилцлоо.

Үүнтэй холбогдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, 2024 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн угаасан, самнасан ноолуур экспортлох бодлого баримтлах талаар болон зүүн бүсийн хөгжилд хөрөнгө оруулах боломжийг тус тус онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улстай хамтарч ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг БНИУ-ын “Falconeri” компани Монгол Улсын зудын гамшигт нэрвэгдсэн иргэдэд хандив өгч, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох