Үзэл бодол
Х.Сугир: "Ажнай"-н Д.Бат-Эрдэнэ компанийн ашиг орлогыг тэрбумаар зогсохгүй их наядаас их төгрөгөөр бууруулж, хуйвалдан завшсан
Тус компанийн 20 хувийг дангаараа эзэмшигч “Ажнай” гэх тодотголтой Д.Бат-Эрдэнэ нь тус компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа ашиг орлогыг тэрбумаар зогсохгүй их наядаас их төгрөгөөр бууруулж, цөөхөн хэдэн хүн хуйвалдан завшсан тухай Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн өмчлөгч ИТХ-ын дарга Х.Сугир тэргүүтэй хүмүүс мэдэгдэж байсан юм.
Тодруулбал,
2. Тавантолгой ХК-ний нүүрсний үнийг гурван янзаар тогтоож, сайн чанарын нүүрсийг хямд үнэтэй сул коксжих нүүрсний үнээр 1 тонныг дунджаар ердөө 13 доллараар цөөн компаниудад худалдан авч хилээр өндөр үнээр борлуулсан.
3. Тавантолгой ХК-иас хулгайн замаар нүүрс авч хилээр 390 мянган тонн нүүрс гаргасан.
4. ТУЗ-д “Тавантолгой транс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ төрийн төлөөллөөр орж хувийн компанийнхаа 2014 онд авсан 180,9 мянган тонн нүүрсийг үнийг жилийн дараа тонн тутмыг нь 4,6доллараар үнийг нь бууруулах шийдвэрийг гаргуулж, 1,5 тэрбум төгрөгөөр хохироосон.
5.ТУЗ-ийн гишүүд өөрсдөдөө өндөр цалин урамшуулал авах шийдвэрийг гаргаж онц их хэмжээний мөнгө завшсан.
6. Экспортод гаргахаар их хэмжээний нүүрсийг зээлээр авч төлөхгүй удааж мөнгө угаан эргэлдүүлсэн. Тухайлбал, улсын мэргэжлийн хяналтын шалгалтаар 2012 онд “Тавантолгой транс” ХХК зэрэг цөөхөн компани 2011 онд авсан зээлээ төлөөгүй Тавантолгой ХК-д 75 тэрбум төгрөгийн өртэй байсан.
7. Хуулаагүй хөрсийг хуулсан болгож хөрс хуулалтын зарлага гаргаж завшсан.
8. Хууль зөрчиж ногдол ашиг хувиарлах байдлаар 2013 оны ногдол ашгаас завшсан.
9. Компанид өндөр үнээр бараа шахах /тухайлбал 48 айлын орон сууц/
10. Капитрон зэрэг хувийн банкиндаа Тавантолгой ХК-ийн их тэрбум төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй хадгалуулж эргэлдүүлсэн.
11. Өөрсдөдөө их хэмжээний буцалтгүй тусламж олгосон /оюутны төлбөр гэх мэт/
12. Компанид хамааралгүй хүмүүст их хэмжээний нүүрс, мөнгө буцалтгүй тусламж нэрээр олгож ашигласан.
13. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн талбайгаас их хэмжээний нүүрс хулгайн байдлаар авч Тавантолгой ХК-ийг өрөнд оруулж одоогоор илэрсэн нь 340 мянган тонн буюу 60 гаруй тэрбум төгрөг.
14. Зээл нэрийдлээр их хэмжээний мөнгө бусдад ашиглуулсан.
15. Хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалт хийхгүйгээр их хэмжээний бараа ажил үйлчилгээг өндөр үнээр авах
16. 2010-2017 онд Тавантолгой транс ХХК-аас авах авлага 17 тэрбум 885 сая төгрөгийг хоорондын тооцоо нэрээр бичилт хийлгэж хаасан байсан зэрэг олон зөрчил илэрч байжээ.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Улстөр нийгэм2020/12/25
Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд!
-
Улстөр нийгэм2025/03/20
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол з...
-
Улстөр нийгэм2021/10/27
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд зохион байгуулсан...
-
Цаг үе2024/07/30
3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгдэв
