Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

БШУЯ: 8611 суралцагчийн тэтгэлэгийг энэ сарын 18-ны өдрөөс олгоно

Огноо:

,

2022-2023  оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг улсын хэмжээнд 8611 суралцагч төгсөнө.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар тогтоолын дагуу суралцагчид төгсөхөд нь нэг удаа тэтгэлэг олгож байна.

Суралцагчийн төгсөлтийн үнэлгээ хийх үйл ажиллагаа 2023 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс эхэлсэн бөгөөд төгсөлт хийсэн тухай бүрд политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдээс ирүүлсэн холбогдох баримт бичиг, цахим системийн мэдээлэлд үндэслэн журмын дагуу тэтгэлгийг олгоно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Mobile world Congress-т оролцож буй хувийн хэвшлийнхэн гаднын компаниудтай хамтрах тохиролцоонд хүрлээ

Огноо:

,

“Дэлхийн үүрэн холбооны конгресс”-т төр, хувийн хэвшлийнхэн амжилттай оролцож байна. И-Монгол академийнхан өнөөдрийн байдлаар 200 орчим гадны оролцогчдод мэдээлэл өгсөн байна. Мөн хувийн хэвшлээс CallPro болон LIME компани Вьетнам улсын хоёр дахь том оператор болох MobiFone компанитай B2B болон B2C шийдлүүдээрээ хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн LIME DENT Wireless компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэн, 2024 оны эхний улиралд багтаан хэрэглэгчиддээ дэлхийн 189 улсад мобайл дата ашиглах боломжийг бүрдүүлэхээр тохиролцлоо.

Төр, хувийн хэвшил хамтран оролцож буй Mobile world congress үргэлжилж байна.

Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам


Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Угаарын асуудалд Нийслэл хяналт тавина

Огноо:

,

Нийслэлийн гэр хороололд шахмал түлш хэрэглэж эхэлсэн үеэс эхлэн Тавантолгой түлш компани иргэдэд шахмал түлшний тухай мэдээлэл, угаараас сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэг бүхий Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг байгуулан ажиллаж ирсэн. Энэ хугацаанд гэрээт ажилчдыг бүртгэж, нэг гэрээт ажилтан 200-300 өрхийг хариуцан угаараас сэргийлэх чиглэлээр болон зөв галлагааны талаарх заавар зөвлөгөө, мэдээ мэдээллийг өгч ажиллаж байсан юм.

Тэгвэл энэ чиглэлийн үүргийг Засгийн газрын тогтоолын дагуу Нийслэлийн Хэсэгчилсэн инженерийн хангамжийг удирдах газар хариуцахаар боллоо. Өөрөөр хэлбэл, Хэрэглэгдэд үйлчлэх төв нь Нийслэлийн Хэсэгчилсэн инженерийн хангамжийг удирдах газрын Сажйруулсан түлшний хяналтын хэлтэс болон өөрчлөгдсөн юм. Тус хэлтсийн  70119410 дугаарын утсаар холбогдож мэдээ, мэдээлэл, заавар зөвлөгөө авахаас гадна зуух пийшингийн засварын талаарх дуудлагыг өгөх боломжтой юм.  

Эх сурвалж: "Тавантолгой түлш" ХХК

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Налайх дүүрэгт 50 тонн тэжээлийг үнэ төлбөргүй олголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар зудын эрсдэлийн үнэлгээгээр хаваржилт хүндэрсэн Налайх дүүрэгт ажиллаж, 1-р хорооны малчин Ш.Пүрэв, Ш.Цагаанбат, 3  дугаар  хорооны малчин Д.Цэвээн гуайнхаар орж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Налайх дүүргийн малчдын хувьд өвөлжилт харьцангуй өнтэй байсан ч сар шинээс хойш цасаар шуурч, хүйтний эрч чангарсан тухай хэлж байв. Шуурганы улмаас Майхан ууланд нутаглаж буй 1-р хорооны малчин Ш.Цагаанбатын сургуулийн насны 4 хүүхэд цасанд боогдож, 5 км-ийн зайд байрлах Налайх дүүргийн төв рүү, хичээлдээ явж чадаагүй гэнэ. Тэднийх өнгөрсөн намар 500 боодол өвс,  1 тонн гаруй улаан буудай бэлтгэсэн ч дахиад авах шаардлага тулгарч буй аж. Ш.Цагаанбатынх одоогоор 20 гаруй мал тэжээж байгаа бөгөөд улаан буудайг буцалгаж, хивэгтэй хольж өгсөнөөр тэвээрэг сайн авдаг хэмээн туршлагаасаа хуваалцав. Мөн тус хорооны малчин Ш.Пүрэв гуай эхнэртэйгээ 2-уулаа, ганц гэрээрээ өвөлжиж байгаа бөгөөд их цасанд өвс тэжээлээ ч дөхүүлж чадалгүй цасанд боогджээ. Хүн бүл муутайн дээр хахир өвлийн хүйтэнд хунгарлаж шуурсан цасаа цэвэрлэж, зам гаргахаар өдөр шөнийг ялгалгүй зүтгэж байна.

Харин 3-р хорооны малчин Д.Цэвээн гуай тэтгэвэрийн зээл авч 1000 боодол өвс бэлтгэжээ. 50 гаруй үхэрнээсээ өнгөрсөн намар хэрэгцээлж, одоогоор 30 үхэр хаваржуулж буй аж. Хаврын урт өдрүүдийг туулахад дахиад ч авс тэжээл нэмж авах шаардлагатай тул тэтгэврийн хэдээ л харж суугаа аж.
Малчид бэлчээрийн гарц муудаж, шимт тэжээл нь сэргэхгүй байгаа нь малын чанарт ч нөлөөлж байгаа тухай ярьж байв.

Налайх дүүргийн хувьд энэ жил 830 өрхийн нийт 43 мянган мал өвөлжиж байна.

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос нийт 40 тонн хивэг, 80 тонн хорголжин тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр олгоод байгаа бол нэмэлтээр 50 тонн тэжээлийг үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба

Дэлгэрэнгүй унших

Санал болгох