Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 27. Бархасвадь гараг. Гар одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр.

Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Б.Чинзориг аваргын алтан медалийн эзэн боллоо

Огноо:

,

"Ханжоу 2022" Азийн наадмын Монголын багийн анхны Алтан медалийг Баатарсүхийн Чинзориг авч, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ.

"Ханжоу 2022" Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-д ДАШТ-ий мөнгө, "Жакарта 2018" Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг финалын тулаанд Хятадын Тайпэйгийн Лай Чү-Энийг ялснаар Монголын багийн анхны Алтан медалийг ийнхүү эх орондоо авчирлаа. 

Тэрбээр Монголын шигшээ багийн түүхэнд 25, боксын спортоос төрж буй гурав дахь Алтан медальтан боллоо. Тодруулахад, "Инчён 2014" наадамд Д.Отгондалай, "Жакарта 2018" наадамд Э.Цэндбаатар нар боксчдоос тивийн олимпод манлайлж байсан билээ. 

Баатарсүхийн Чинзоригийн аваргын алтан медалийг Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулан өгсөн байна. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

О.Зулхүү хувийн амжилтаа шинэчлэв

Огноо:

,

“Ханжоу 2022” Азийн наадам үргэлжилж байна. Хөнгөний атлетикийн төрөлд эрэгтэй, эмэгтэй 200 метрийн уралдаанд манай дөрвөн тамирчин хурд сорилоо. Эрэгтэйчүүдийн 200 метрийн зайд нийт 32 гүйгч замд гарсанаас О.Зулхүү 22.04 секундэд замаа дуусгаж, 22-т, Э.Төртогтох 23.21 секундэд барианд орсноор 30-д жагслаа.

Харин эмэгтэйчүүдийн 200 метрийн зайд Б.Солонго 26.01 секунд, О.Мөнхтүмэн 26.41 секундээр замаа дуусгав гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

Огноо:

,

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо.

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. 

Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, Улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.

М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долоодугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа.
 
Мөн тус хурлаар Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож Улсын начин, Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож Улсын харцага, Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож Улсын заан, Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож Улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.

Мөн улсын аварга Оргихын Хангайд “Үлэмж бадрах” чимэг олгохоор боллоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох