Үзэл бодол
Баяр олонтой улиралд бараагаа Ийвүгээс аваарай
Монголын Үйлдвэржилт Инновацийн Төв энэ удаад Ийвү-Занжиажэ чиглэлийн ажил, амралт хосолсон аялалд гарах бэлтгэлээ хангажээ. Эрхэм та бизнес эрхлэгч бол, шинийг эрэлхийлж байгаа бол энэ удаагийн аяллын хамт олонтой нэгдээрэй. Дэлхийн бөөний худалдааны төв хот бол Ийвү юм. 200-аад улсын худалдааны төлөөлөгчийн салбартай уг хотод ямар ч төрлийн барааг зөвхөн бөөний үнээр худалдаалдаг билээ.
Эрээнд 20 юаниар худалдаалагддаг бараа Ийвүд 1 юань 5 мо байдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Баяр ёслол олонтой өвлийн улирлын олз, ашгаа нэмэгдүүлье гэвэл Ийвү таны хамгийн оновчтой сонголт байх болно.
Үүний зэрэгцээ Занжиажэг үзэж, Аватар ууланд цогцолсон гайхамшигт бүтээн байгуулалт болох “Тэнгэрийн хаалга”, “Шилэн гүүр”-ийг үзэж сонирхон алжаалаа тайлаарай. Тэнд та төсөөлшгүй аз жаргалыг мэдрэх болно.
Утас: 99628935, 99508935, 77178935

Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Цаг үе2024/12/26
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгд...
-
Улстөр нийгэм2021/02/10
Нийтийн албанд томилогдох 332 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв
-
Цаг үе2022/08/31
Ногоон бүсэд зорчихдоо аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
-
Улстөр нийгэм2019/08/27
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, вакцинд хамрагдлаа
