Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“Гайхамшиг үзэгдэл” баримтат киноны нээлт өнөөдөр болно

Огноо:

,

Монголчуудын “Итгэлт хамба” хэмээн нэрийдэж заншсан буриадын Дашидоржи Итигэловичъ Итигэловын тухай өгүүлэх “Гайхамшигт үзэгдэл” баримтат киноны монгол орчуулгын нээлт 2023 оны нэгдүгээр сарын 31-ний мягмар гаргийн 11:00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд болно.

Оросын нэрт кино найруулагч А.И.Верещагин Хамба лам Итгэлийн хүрээлэнгийн захиалгаар 2019 онд бүтээсэн “Гайхамшигт үзэгдэл” баримтат киног монгол хэлнээ орчуулан анх удаа олон нийтэд үзүүлэх юм.

Итгэлт хамба бол 19 дүгээр зууны сүүл болоод 20 зууны эхэн үеийн Буриад Монголын шашин соёлын төдийгүй төр, нийгмийн нэрт зүтгэлтэн хүн билээ. Уг баримтат кинонд Итгэлт хамба, түүний суудаг асан Тамчийн дацангийн намтар түүх хийгээд өдгөө Буриадын Иволгын хийдэд бунхалсан хамбын цогцост Оросын шүүх эмнэлгийн профессор эрдэмтэд шинжилгээ хийгээд гоц үзэгдэл болохыг хүлээн зөвшөөрсөн тухай өгүүлэх аж.

Түүнчлэн Японы нэрт бүжиг дэглээч Морихиро Ивата ламтны амьдралаас сэдэвлэн бүжгэн жүжиг дэглэсэн бөгөөд баримтат киноны найруулгад уг бүжгэн жүжгийн хэсгүүдийг ашиглан зохиомжилсон байна.  

Хамба лам Итгэлийн хүрээлэн нь “Итгэлт хамбын тайлагдашгүй нууц” сэдэвт үзэсгэлэнг ОХУ, АНУ, Монгол Улсад зохион байгуулж байжээ гэж Монгол Улсын Үндэсний номын сангаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Спорт, олимпизмын чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана

Огноо:

,

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг БНХАУ-ааас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

БНХАУ-ын Харбин хотноо ирэх оны хоёрдугаар сард "Харбин 2025" Азийн өвлийн наадам болохтой холбогдуулан Монголын баг тамирчдыг зохион байгуулж оролцуулах бэлтгэл ажлын хүрээнд өвлийн спортын шинэ тутам хөгжиж буй төрлүүдийг дэмжих, хөгжүүлэх асуудалд талууд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа талаар хэлэлцэв.

МҮОХ-ны зүгээс өнгөрсөн жил "Ханжоу 2022" Азийн наадмыг өндөр түвшинд зохион байгуулж, Монголын баг тамирчдыг дэмжиж ажилласанд талархал илэрхийлэв.

МҮОХ нь "Ханжоу 2022" Азийн наадмын үеэр Монголын баг тамирчдын амжилтыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан "Mongolia night" арга хэмжээг улам өргөжүүлэн Парисын олимпын наадмын үеэр "Mongolia House" төсөл болгон хэрэгжүүлэх гэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

2024 онд Монгол Улс болон БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй тул ойн хүрээнд хоёр орны Үндэсний олимпын хороод хамтран спортын арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулах талаар дахин хэлэлцэхээр тохиролцов гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Маргааш "Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдаан болно

Огноо:

,

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсэж, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслах Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн “Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдааныг 2024 оны гуравдугаар сарын нэгний 15:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
 
Барилдааны бүх орлогыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд нутаг орныхоо нэр алдрыг дуурсгаж байгаа хүчит бөхчүүд маань өөрийн төрөлх сум орон нутгийнхаа малчдад туслах хандивын үйл ажиллагааг зохион байгуулж оролцоно.
 
Уг барилдааны үзэгчдээс автомашины азтан нэг, бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгийн азтан гурвыг тус тус тодруулна.
 
Барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэнэ.
 
Бөхчүүд, үзэгч олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Загреб хот 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулна

Огноо:

,

Дэлхийн бөхийн түүхэнд анх удаа ирэх 2025 онд Хорватын нийслэл Загреб хотод насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээн 2025 оны есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд товлогджээ.
 
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэхүү шийдвэрийг өчигдөр хуралдаж гаргасан байна. Ингэхдээ Загреб хотын олон жилийн оролцоо, тэмцээн хүлээн авч зохион байгуулсан байдал зэргийг үндэслэжээ.
 
Тодруулбал, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан тэмцээнүүд болох Европын аварга болон дэлхийн чансаа олгох цуврал тэмцээнүүдийг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулсан. Мөн улирлын нээлтийн тэмцээнүүдийг ч олон удаа хүлээн авч, арвин туршлага хуримтлуулжээ.
 
Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох