Урлаг спорт
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл байгуулагдлаа
МҮБХ-ны дүрмийн 5.5.1 заалтын дагуу Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл байгуулагдлаа.
Тус зөвлөл нь Монгол үндэсний бөхөөр хичээллэх хүүхэд залуучууд, бөхчүүдэд соён гэгээрэл, жудаг, уламжлалыг таниулах, ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлд хариуцлага тооцож ажиллах бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй ажиллана.
Үүнд:
- Жавзандамба хутагт төвийн багш, Гавж Д.Нямсамбуу
- Орчуулагч, Япон судлаач Д.Төмөрбаатар
- Түүхч, түүхийн ухааны доктор Ц.Минжин
- Эрх зүйч, өмгөөлөгч П.Цолмонбаатар
- ХУД-ийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Дамбийням
- Спортын сэтгүүлч Н.Тамир
- Дуучин, МУСТА Х.Батмэнд
- Монгол улсын харцага Д.Батболд болон дүрмийн дагуу ЁЗСХ-ын зөвлөлийг хуралдуулж, шийдвэр гаргуулах үүрэгтэй МҮБХ-ны Тэргүүн нарын бүрэлдэхүүнтэй ажиллах болно.
МҮБХ-ны ЁЗСХ-ын Зөвлөл нь бүх шатны үндэсний бөхийн барилдаанууд болон сум, аймаг, улсын баяр наадамд бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд зөрчил гаргах, бөх сонирхогч үзэгчдийг үл хүндэтгэх, бөхийн жудаг ёс болон дүрэм, журмыг зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцон ажиллах үүрэгтэй.
Урлаг спорт
Соёлын сайд Ч.Номин циркийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хорооны дэд тэргүүн Б.Ариунболд, "Экс роузис" төв, "Монгол циркус" энтетаймент төв, Шинэ цирк" төв, "Зола брос" ХХК, Хан Монгол морин циркийн холбоо болон циркийн салбарын өнгө төрхийг тодорхойлж, олон улсад амжилт гарган Монгол Улсаа дэлхийн тавцанд сурталчлан, таниулж буй уран бүтээлчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар циркийн салбарын хөгжлийн бодлого, боловсон хүчний асуудал, дэд бүтэц түүнчлэн дэлхийн “А” зэрэглэлийн уралдаан наадмуудад оролцоход төрөөс хэрхэн дэмжих зэрэг асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үр дүнд нэгдсэн ажлын хэсэг байгуулан дээрх дурдсан асуудлуудыг үе шаттайгаар хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэн, хэрэгжүүлэх арга хэмжээг авахаар тогтов.
Эх сурвалж: Соёлын яам
Урлаг спорт
“Малчин түмэндээ тусалья” хандивын бөхийн барилдаанаар нийт 192 сая төгрөг цуглажээ
Урлаг спорт
“Дэлхийн Монгол Аавууд”-дад хүндэтгэл үзүүлэх цэнгүүн маргааш болно
“Мөрөөдөлд Хөтлөх Эрүүл Монгол сан” санаачлан “Дэлхийн Монгол Аавууд” хүндэтгэлийн цэнгүүнийг маргааш буюу 2024 оны гуравдугаар сарын 15-ны 18:00 цагт ”Чингис” зочид буудлын “Өргөө” танхимд зохион байгуулах гэж байна.
ЦЭНГҮҮНД:
- ЗХЖШ-ын харьяа Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжим,
- МУГЖ Л.Болдбаатар,
- МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ /ятгачин/,
- МУГЖ Г.Амгаланбаатар /жүжигчин/,
- МУХТ-ны тэргүүн, Угсаатны хөгжим судлаач, хөгжмийн продюсер Д.Ганпүрэв,
- МУ-ын Соёлын элч, МУСТА Б.Нарандэлгэр /Beatbox Ray/,
- МУСТА Ш.Баянмөнх,
- МУСТА Ч.Алтантүлхүүр,
- МУСТА Б.Амархүү,
- МУСТА П.Идэржавхлан,
- МУСТА Э.Болор-Уянга,
- МУСТА С.Гантогоо,
- Дуучин Э.Дашням,
- “S4”хамтлаг,
- “B1” амьд хөгжмийн хамтлаг,
- “Зэвтү” нэгтгэл оролцож, циркийн шилдэг үзүүлбэрүүд тоглогдоно.
Мөн олны танил олон эрхмүүд, танил дотно аавууд оролцох тус цэнгүүний үеэр аз нь гийсэн эрхэм аавуудыг хурдан удмын даага, Иж бүрэн дээл, “Алтай ятга, “Аавын агсарга”, “Таван саваагүй”, ур шингэсэн хөөрөгний даалин зэрэг олон сюрприз хүлээж байна.
Эрхэм та бүхэн аавуудаа баярлуулж, аавтайгаа хамт нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл 88118871, 99097968 дугаарт холбогдох буюу www.ticket.mn-ээс тасалбараа захиалан, хүргүүлээд авах боломжтой юм.
Сэтгэгдэл