Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Open data meetup 2023” арга хэмжээнд урьж байна

Огноо:

,

“Open data meetup 2023” арга хэмжээг дэлхийн улс орнууд 2010 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд төр, хувийн хэвшил, аливаа байгууллагын дата, өгөгдөл, мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах соёлыг сурталчлах зорилготой юм.

Уг арга хэмжээг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, “Паблик Лаб Монголиа” ТББ, “Монголын Гео Мэдээллийн холбоо” болон “Тунгаахуй өгөгдлийн урлан”-тай хамтран гуравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

“Open data meetup 2023” буюу нээлттэй өгөгдлийн өдрийн хэлэлцүүлэг, нетворкинг арга хэмжээ нь Улаанбаатар инновацын төв /HUB innovation center/-д 17:00 цагаас эхэлнэ. Энэ үеэр нээлттэй өгөгдлийн сорил, боломж, хамтын ажиллагаа сэдвээр чөлөөт илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэх болно. Арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй тул https://bit.ly/3T9FFIL холбоосоор нэвтрэн бүртгүүлээрэй.

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Нийтийн эзэмшлийн зам талбайд хэтрүүлэн барьсан хашааг буулгуулж байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд “Гоби ресурс хилл” ХХК нийтийн эзэмшлийн зам талбайд 120 метр хашааг хэтрүүлэн барьсан зөрчлийг өчигдөр буюу долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн арилгуулж байна.

Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/344 тушаалаар “Гоби ресурс хилл” ХХК-нд тус газарт 8.8 га газар ашиглах эрх олгосон байдаг. Гэвч тухайн аж ахуйн нэгж хашаагаа барихдаа эргэлтийн цэг буюу баруун цэгээсээ гурван метр, зүүн цэгээсээ долоон метр сунган, хэтрүүлсэн барьсан байна.

Уг зөрчлийг арилгуулахаар долоодугаар сарын 8-нд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч өчигдрийг хүртэл зөрчлөө арилгаагүй юм. Иймээс албадан чөлөөлж байна.

Мөн уг аж ахуйн нэгж хашаагаа эргэлтийн цэгээсээ сунгаж барихдаа өөрсдийн хөрөнгөөр явган хүний зам барьсан боловч стандарт хангаагүйн улмаас явган хүн зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд дараагийн хэсгийн газар чөлөөлөлт болох барилгын түр хашааг энэ долоон хоногтоо багтан буулгахаар төлөвлөж байгааг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Мягмарсүрэн онцолж байлаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Монголын музей-100” нэгдсэн чуулган ирэх 9 сард болно

Огноо:

,

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс “Монголын музей-100” нэгдсэн чуулганыг 2024 оны есдүгээр сарын 05-наас 07-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулах гэж байна.

Чуулганаар монголын музейн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, музей хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж музейн талаар төрөөс баримтлах бодлогод нэгдсэн санал боловсруулахын зэрэгцээ салбарын  хүний нөөцийн бодлого, өв соёлын талаар хэлэлцэх аж.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Дулааны шугамын өргөтгөлийн ажлын үеэр зарим автозамын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана

Огноо:

,

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 2А магистраль шугамын барилга угсралтын ажил хийж буйтай холбогдуулан хэд хэдэн авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлахаар болж байна.

Үүнд:

- С.Жамъянгүнгийн гудамжны автозамын хөдөлгөөнийг долоодугаар сарын 6-ны 08:00 цагаас наймдугаар сарын 10-ны 18:00 цаг хүртэл,

- Гадаад харилцааны яамны баруун талын Олимпын гудамжны автозамын хөдөлгөөнийг долоодугаар сарын 23-ны 06:00 цагаас 25-ны 06:00 цаг хүртэл,

- Д.Чойдогийн гудамж буюу Ривер саундсаас “Сонгдо” эмнэлэг хүртэлх автозамын хөдөлгөөнийг наймдугаар сарын 1-20-ны 18:00 цаг хүртэл,

- Д.Чойдогийн гудамж буюу “Сонгдо” эмнэлгээс зүүн тийш С.Зоригийн гудамж хүртэлх автозамын хөдөлгөөнийг наймдугаар сарын 1-31-ний 18:00 цаг хүртэл,

- С.Зоригийн гудамж буюу “Сонгдо” эмнэлгийн уулзвараас Шүүх эмнэлгийн орц, гарц хэсэг хүртэлх автозамыг наймдугаар сарын 10-15-ны 18:00 цаг хүртэл,

- С.Зоригийн гудамж буюу Шүүх эмнэлгийн орц, гарц хэсгээс Энхтайваны өргөн чөлөөний зам хүртэлх хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-31-ны 18:00 цаг хүртэл,

- Энхтайвны өргөн чөлөөний автозамын хөдөлгөөнийг долоодугаар сарын 27-29-ний 06:00 цаг хүртэл тус тус хаана.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох