Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

Огноо:

,

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ШУА-ийн Философийн хүрээлэн,  ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагт Дэлхийн философийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 9:00-14:00 цагт зохион байгуулахаар болжээ.

2015 онд НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг баталсан бөгөөд  2016 онд Монгол улсын их хурал “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг баталсан. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд философичдын оролцоо нэн чухал бөгөөд философийн мэдлэг ухаан, арга, зарчмыг хэрэглэх шаардлага байгаа юм. Энэ хүрээнд уг эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь Монголын өнөөгийн нийгмийн бодит байдал, цаашдын тогтвортой хөгжлийн асуудлыг оюуны соёлын өв уламжлалын хүрээнд авч үзэн, тус чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцүүлж, санал солилцон философийн ач холбогдлыг сурталчлан дэлгэрүүлэхэд оршиж байгаа аж.  

Хуралд доктор (Sc.D), профессор Д.Дашпүрэв “The Mongolian mind: principal ideas of Mongolian historiography”, доктор (Sc.D), профессор С.Дулам “Монголчуудын үндэсний ижилсэл-ондоошлын тэмдэг бэлгэдлийн судалгаа”, доктор (Sc.D), профессор А.Энхбаатар “Монгол дахь философийн хөгжил: индигенизаци” сэдвээр мөн доктор (Ph.D), профессор Б.Галиндэв, доктор (Sc.D), профессор С.Одхүү, доктор (Sc.D), профессор Ш.Ариунаа, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Д.Гоомарал Б.Шаравын бүтээлүүдийг бүтээлчээр тайлбарлах нь сэдэвт илтгэл, Монголын философийн холбооны ерөнхийлөгч доктор (Ph.D) Д.Гантөмөр Монголын оюун санааны тогтвортой хөгжлийн асуудалд зэрэг илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Хуралд тавигдах илтгэлүүд нь урлагийн философи, соёлын философи, ёс зүй, шашны философи, улс төрийн философи, хүний тухай философи, техникийн философи зэрэг философийн бүх чиглэлийг хамарч буй бөгөөд тогтвортой хөгжлийн асуудлыг философийн үүднээс шинжилж, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг Монголын оюуны соёлын үнэт зүйлс, үндэсний онцлог, сэтгэлгээний өв уламжлалдаа нийцүүлэн бүтээлчээр хэрэглэх боломж, арга замыг эрэлхийлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Хурлын үеэр тавигдсан илтгэлүүдийн эмхтгэлийг хэвлүүлж холбогдох байгууллагууд түгээхээр болсон байна.

Мөн хурлын үеэр хамтран зохион байгуулагч Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс “Монгол дарханы урлахуй ухааны дээжис” үзэсгэлэн дэлгэх бөгөөд энэ үйл ажиллагаатай зэрэгцэн “World Philosophy day -2019” нийгэм хүмүүнлэгийн ухааны номын хямдралтай худалдаа явагдаж өөр хоорондоо ном солилцох, бэлэглэх боломжтой байх юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох