Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор  19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 9-11 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг
цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд төвийн аймгуудын нутгийн хойд, баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 12-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Салхи 30 болон 12-р сарын 1-3-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 30-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-үүр голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт

Огноо:

,

Цэцэрлэгийн элсэлт, бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэлтэй холбоотой асуудлыг доорх утсаар лавлана уу…

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Жолооч нарын анхааралд!

Огноо:

,

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замын асфальт бетон хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.

2022 оны 8 дугаар сарын 12-ны 23:00 цагаас 2022 оны 8 дугаар сарын 14-ний 21:00 цаг хүртэл Энхтайваны гүүрний зүүн талын уулзвараас Махатма Гандигийн гудамжны туслах зам хүртэлх хэсгийн асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.

Замын хөдөлгөөний удирдлагын төв

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна

Огноо:

,

Нийслэлийн Байгаль орчны газрын Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтсээс долоодугаар сарын 27-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газрын тосны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нийт 225 Шатахуун түгээх станц /ШТС/-ын ариун цэврийн байгууламжид тандалт судалгаа хийж, нүхэн жорлонг тоолж бүртгэжээ.

Тандалт судалгаагаар Шатахуун түгээх станцууд стандартад нийцсэн соруулдаг септик системтэй, төвийн бохир усны шугамд холбогдсон болон стандартын бус нүхэн жорлон гэсэн гурван төрлийн ариун цэврийн байгууламж ашиглаж байгаа нь тогтоогджээ. Судалгаанд хамрагдсан 27 аж ахуйн нэгжийн ШТС-ын дэргэд  89 ширхэг нүхэн жорлон бүртгэгдсэн байна. Тэдгээрээс хамгийн олон нүхэн жорлон ашиглаж буй нь “Сод Монгол групп”,  “Магнай трейд” компаниуд байлаа. Зөвхөн энэ хоёр компанийн 45 ШТС нүхэн жорлонтой байна.

График 1. ШТС-д ашиглагдаж байгаа стандартын бус нүхэн жорлонгийн тоо

 (ААН тус бүрээр)

Нүхэн жорлонгийн ашиглалтыг дүүргээр авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон буюу 31, Баянзүрх дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 14, Налайх дүүрэгт 12, Чингэлтэй дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Баянгол дүүрэгт хоёр ширхэг тоологджээ.

График 2. ШТС-д ашиглагдаж байгаа стандартын бус нүхэн жорлонгийн тоо

(Дүүрэг тус бүрээр)

Судалгааны явцад Шатахуун түгээх станцууд стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжийг нүхэн жорлонтой хослуулан хэрэглэх тохиолдол олон байна. Ийм тохиолдолд нүхэн жорлонг ариутгал халдваргүйжүүлэлт хийн булж устгах зөвлөмжийг Нийслэлийн Байгаль орчны газраас өгчээ. Тооллогын явцад газрын тосны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд санаачилга гарган нүхэн жорлонгийн тоог багасгаж, ариун цэврийн байгууламжаа стандартад нийцсэн, орчин үеийн шаардлагад тохирохуйц ариун цэврийн байгууламж болгон өөрчлөх цаг болсон нь харагджээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох