Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө16 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ.

2023 оны тавдугаар сарын 24-ний  08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр  хур тунадас орно.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм,  говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14-16 хэм дулаан байна.


2023 оны тавдугаар сарын 25-наас тавдугаар сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 25, 26-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-3 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Инфляцын түвшин 2023 оны 5 дугаар сард 11.3 хувьтай гарлаа

Огноо:

,

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх оны эцсээс 6.1 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд:

-Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.4 хувь,
-Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь,
-Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12.5 хувь,
-Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь,
-Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 11.8 хувь,
-Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь,
-Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувь,
-Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 19.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

2023 оны "Эрдэм хакатон"-ы шилдэг төслүүд тодорлоо

Огноо:

,

Энэ жилийн "Эрдэм хакатон" тэмцээнд эдийн засгийн өгөөж өндөр биотехнологид суурилсан өрсөлдөөн ихтэй шилдэг төсөлтэй залуус питч танилцуулгад оролцлоо. "Эрдэм хакато"н тэмцээн өөрийн тогтсон зарчимтай бөгөөд 6 шалгуур үзүүлэлтээр төслийг шалгаруулдаг уламжлалтай.

Тэгвэл энэ удаагийн тэмцээний тэргүүн байрт Биологийн хүрээлэнгийн Артемис баг шалгарч, БШУ-ны сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн шагналын эзэд болов.

Дэд байрт  Эко хөнгөн бетон, гуравдугаар байрт Метаког, тусгай шагналт байрт Амин хүнс, Эко грин гоулд багууд тус тус шалгарчээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Огноо:

,

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны зургаадугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна. 

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Дэлгэрэнгүй унших

Санал болгох