Бидэнтэй нэгдэх
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

ЗГ: Нэг сая 500 гаруй мянган хүнд “Ковид-19”-ийн шинжилгээ хийгээд байна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр болж, "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал, хийж байгаа ажилтай танилцав.

Халдвар нийслэлээс орон нутагт тархах эрсдэл "Өндрөөс дээш" гэсэн үнэлгээ гарсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 526 мянга, PCR аппаратаар 981 мянга, нийт нэг сая 500 гаруй мянган хүнд шинжилгээ хийсэн.

Нийслэлийн 31 тусгаарлах байранд Монгол Улсын 1,693, гадаадын дөрөв, орон нутгийн нэг байранд зургаан иргэнийг тусгаарлаад байна. Тусгай үүргийн 119 нислэгээр 21,716, газраар 6,643, нийт 28,359 иргэнээ татаж авчээ. Ирэх сард БНСУ руу хоёр, БНТУ, Япон Улс руу тус бүр нэг удаа нислэг үйлдэх юм. Вакцин авах, хадгалах, түгээх, дархлаажуулалт хийх зэрэгтэй холбоотой бэлтгэлээ хангаж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараалхлаа

Огноо:

,

УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан,

“Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-аар дэмжигдэн хариуцлагатай албан үүргээ хүлээн авч байгаад баяр хүргэе.

Өнөөдрөөс Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэж овоглогдоно. Миний хувьд найм дахь Ерөнхий сайдтайгаа хамтран ажиллаж байна. Таны хувьд, өмнө хариуцлагатай албан тушаалууд хашиж байсан тул ажил хурдтай явна гэж итгэж байгаа. Таныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд болгох асуудлаар өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ярилцаж, хамтран ажиллах тухай санал солилцож байсан. Бид нам харгалзахгүйгээр хамтран ажиллаж байсан гэдгийг дурдахын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлж ирсэн ажлуудаас танилцуулах нь зүйтэй. 

Жишээ нь, “Салхитын мөнгөний орд”-ын  хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, олон мянган ахмадуудын 6 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг тэглэж чадлаа.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, салбарын сайд нь мэдээгүй байхад 100–аас дээш тонн алтны нөөцтэй “Хармагтай” орд газрыг геологичидтой хамт илрүүлэн, гурван сарын хугацаанд 18 мянган метр урт өрмийг нь тавьж, 53 тонн алттай нөөцийг тогтоож, Засгийн газарт хүлээлгэж өгснийг энд цохон тэмдэглэе. Энэхүү ордын алтны нөөц цаашдаа 100 тонн орчим болох бөгөөд геологичид маш сайн ажилласан. Энэ нь байгалийн баялгийг 3 сая монголчууддаа хуваарилан өгч болдгийг харуулсан нэг жишээ юм.

Энэ бол 18 мянган метр өрөмдсөн өрөмдлөгийн нэг хэсэг, алт зэсний маш том ордын нэг хэсэг гэсэн үг. Өнөөгийн хүнд цаг үед эдийн засгийг авч гарах бас нэг боломж нь юм. Өрөмдлөгийн үеэр гарсан энэхүү дээжийг хоёр хуваагаад нэг хэсгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгөөд, бид хоёр алтныхаа “доль”-ийг авлаа гэж  инээж ярьж байлаа. Энэ ажлын ТЭЗҮ гурван сарын дундуур бэлэн болох бөгөөд цаашид үргэлжлэх ёстой шүү.

Мөн 2019 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр, ОХУ-аас БНХАУ, Монгол Улсаар дамжин өнгөрүүлж, БНХАУ-ын зах зээл дээр нийлүүлэх хийн хоолойн асуудал дээр эрчимтэй санаачилгатай ажиллахаар болсон. Тухайн оны 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлал хийх үеэр ажил хэрэг болж,  ТЭЗҮ маш урагштай явж байгааг дурдсан. Яг одоо цар тахал, зуд нүүрлэсэн энэ цагт энэхүү чухал асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгах нь зөв үү гэдгийг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэх нь зүйтэй. Учир нь Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан Я.Содбаатар  маш их ачаалалтай байсан тул хийн хоолойн асуудал хоцрогдох тал анзаарагдлаа. Энэ нь нөгөө талд монголчууд энэ асуудалд хайнга хандаж байна гэсэн ойлголтыг төрүүлэх вий. Иймээс та ҮАБЗ-ийн гишүүн болж байгаа тул энэ асуудлыг ҮАБЗ дээр авч нухацтай шийдвэр гаргах нь зүйтэй гэж харж байна.

Монгол Улсын зүгээс БНХАУ-ын дарга Ши Жиньпинд захидал илгээсний дагуу өнгөрсөн жил 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох SWOP хэлцлийг 3 жилийн хугацаатайгаар сунгасан. Энэ нь манай улсын зүгээс энэ хэмжээгээр төлөх байсан төлбөрийн дарамтыг чөлөөлсөн гэсэн үг. Саяхан БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж гурван жилийн хэлэлцээрийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэр цаашид 20 хүртэлх жилийн хугацаагаар сунгаж өгөх саналыг тавьсан байгаа. Энэ асуудал шийдэгдэхээр цаашид 2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө чөлөөлөгдөх юм. Ингэснээр цар тахлын хүнд цагт иргэдээ болон ААН-үүдэд тусалж болох эдийн засгийн боломжийг судалж, бусад улс орнуудад авч  хэрэгжүүлж буй арга хэмжээний жишгээр иргэдээ дэмжих төлөвлөгөөг гаргасан. Энэ төлөвлөгөө У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ширээн дээр байгааг шинэ Ерөнхий сайд заавал олж танилцаарай. Бид АН, МАН бусад гэж талцах бус харин ард түмнийхээ төлөө хамтдаа ажиллаж байж цар тахлыг даван туулж чадна.

Мөн өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хамтдаа дуусгах ёстой. Өнөөдрөөс эхлэн ажилдаа шуурхайлан орно гэдэгт итгэж байна.

Та өнөөдөр чуулганы хуралдааны үеэр Засгийн газар Оюу толгойн ажлын хэсэгт сөрөг хүчнээс болон  УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг оруулах талаар дурдлаа.  Оюу толгойн асуудал дээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий сайд байсны хувьд их түшиг болно. Олон нийтийн анхаарлын төвд байгаа Оюу толгойн гэрээний асуудлаар манай зүгээс мөн саналаа өгсөн байгаа.

Таны хувьд жагсаал цуглаан зохион байгуулж байсан, нийгмийн бухимдал ямар байдгийг ойлгодог нэгэн гэж харж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хувьд шинэ Ерөнхий сайд одоо гараад УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өлсгөлөнг зогсоох асуудалд анхаарлаа хандуулаарай.

Хамтдаа гурван сая монголчуудынхаа төлөө, элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээхийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монголын төр ганхахгүй бат бөх, Монголын ард түмэн зовохгүй эрүүл саруул байхын төлөө хамтарч ажиллая. Амжилт хүсье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхлаа

Огноо:

,

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газрын тэргүүний өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэв.

Тэрбээр цар тахал, цас зуд нүүрлэсэн амаргүй цаг үеийг даван туулах, шийдлээ хүлээсэн томоохон асуудлуудыг хугацаа алдалгүй, амжилттай хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг тэмдэглээд, шударга ёс, хуулийн засаглал тогтоох, ард түмнээ дээдэлж, улсынхаа нийгэм, эдийн засгийг сэргээн хөгжүүлэх эрхэм хэрэгтээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхахад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нар байлцав.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ8 цаг 29 минут

Хоёрдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь гарлаа

Улстөр нийгэм8 цаг 34 минут

ЗГ: Нэг сая 500 гаруй мянган хүнд “Ковид-19”-ийн шинжилг...

Чөлөөт цаг8 цаг 38 минут

Монголбанк 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгов

Чөлөөт цаг8 цаг 42 минут

Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн анхааралд

Чөлөөт цаг8 цаг 47 минут

Завхан аймгийн зарим сумдад хөл хорио тогтоолоо

Улстөр нийгэм8 цаг 52 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Ерөнхий сайд Л.Оюун-Э...

Улстөр нийгэм8 цаг 54 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт ...

Улстөр нийгэм8 цаг 58 минут

Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээ...

Чөлөөт цаг9 цаг 13 минут

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Улстөр нийгэм9 цаг 25 минут

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Ерөнхийлө...

Санал болгох