Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2019 оны 12 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 12-17 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. 7-9 хэм хүйтэн байна.
2019 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. 11-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 10-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч ихэнх хугацаанд Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Цаг үе
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа
Нийслэлд сүүлийн нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаж, тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд олгох ажлыг зохион байгуулсан байна. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэвээс тодрууллаа.

Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Улаанбаатар хотод 550-600 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлд бүртгэх тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг тогтоосонтой холбоотойгоор улсын дугаарыг сонголтоор олгодог байсныг болиулж, шинээр олгохыг зогсоосон. Тухайлбал, 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар огт олгохгүй байгаа. Энэ арга хэмжээг нэг жилийн хугацаанд авч хэрэгжүүлэхэд иргэдийн тээврийн хэрэгслийн чанар сайжрах зэрэг эерэг нөлөөг үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд иргэд автомашиныг гар утас шиг ашиглаж байсан. Харин одоо ашиглахаа больсон тээврийн хэрэгслээ хасуулдаг болсон. Бид нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан. Шалгуураар улсын дугаар олгож байгаа энэ арга хэмжээ нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, агаарын чанарыг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа олон төсөл, хөтөлбөртэй уялдаж хэрэгжиж байгаа юм. 2025-2026 онд бүртгүүлэх цахилгаан тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна. Өнгөрөгч онд 79 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. 2024 онд улсын хэмжээнд 170 мянган импортын бүртгэлийг хийжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд нийт тээврийн хэрэгслийн тоо өсөөгүй бөгөөд олгосон байгаа дугаарын хүрээнд тээврийн хэрэгслийн чанарыг сайжруулж байна. Улаанбаатар хотод авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээтэй холбоотойгоор том аймгуудад автотээврийн захтай болсон мэдээллүүд ирж байгаа. Орон нутгийн иргэд үүнийг мөн сайшааж байгаа юм” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, эх орондоо бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутнуудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурлагын өндөр амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.
Тэр бээр олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглан, ажил, амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь гагцхүү оюутан залуусын хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна гэдгийг хэллээ.
Олон улсын түвшинд өрсөлдөх боловсрол эзэмшиж, оюуны ганзага дүүрэн эргэж ирэх оюутнууд эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагч нар гэдгийг тодотголоо.
“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” хөтөлбөрийн хүрээнд 1,052 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Япон, Солонгос, Унгар, Литва, Турк, Энэтхэг, Вьетнам, Лаос, Куба, Казахстан гэсэн 21 улсын их, дээд сургуульд суралцаж байна.
Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.
Цаг үе
Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн засвар дууслаа
Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн 3 давхрын төрөх тасагт иж бүрэн засвар шинэчлэлтийн ажил хийлээ. Тус засвар, шинэчлэлтийн ажил нь нийт 1024.6 м.кв талбайг хамарч, хуучирсан болон эвдрэлд орсон хэсгүүдийг буулгаж, шал, ханa, таазыг шинэчилж, цонх, хаалгануудыг шинээр суурилууллаа.
НОНХС-ийн хөрөнгө оруулалтаар “Сэцфлорис” ХХК засварын ажлыг хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.




НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ
-
Цаг үе2021/06/17
Өнөөдөр Улаанбаатарт дархлаажуулалтын явуулын 8, суурин 29 цэг ажиллана
-
Цаг үе2020/06/29
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
-
Үзэл бодол2020/11/16
У.Хүрэлсүх: Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн сайн вакцин бол сахилга б...
-
Цаг үе2026/01/19
“Алтан төлийн эзэн”-д нэр дэвшигчдийн материалыг хоёрдугаар сарын 1 хүртэл а...













