Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурчдыг бэлтгэнэ

Огноо:

,

Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт бэлтгэж буй мэргэжлүүдээс гагнуурын чиглэлээр анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO стандарт бүхий сургалтыг явуулах боломжийг бүрдүүлэх нэгэн шинэ төсөл энэ сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ.

ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих developpp.de хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Хасу Мегаватт” ХХК болон ХБНГУ-ын Шахтбау Нордхаусэн ХХК, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлэх “Төр, хувийн хэвшил стратегийн түншлэл гагнуурын мэргэжлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх” төслийн нээлтэд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ёорн Розенберг, Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлйин боловсрол, сургалт” төслийн удирдагч Беате Диппмар, “Хасу Мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш  нарын төр болон хувийн хэвшил, хамтран ажиллагч олон улсын донор байгууллагын төлөөлөл  оролцлоо.

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Монгол Улсын мэрэжлийн боловсрол, сургалтын салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй ХБНГУ-д талархал илэрхийлээд шинээр хэрэгжиж эхлэх гэж буй төслийн талаар “Төсөл хэрэгжсэнээр гагнуурын мэргэжлийн хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO стандарт бүхий мэргэжлийн боловсрол, сургалтыг бий болгож, Монгол Улсын хэмжээнд бэлтгэгдэж буй гагнуурын мэргэжлийн дадлага, сургалтын чанар, агуулга, үнэлгээ, аттестатчиллын системийг төгөлдөржүүлэх, хөдөлмөрийн зах зээл дэх өндөр ур чадвартай гагнуурчны эрэлт хэрэгцээг хангаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурын мэргэжлийн анхан болон ахисан шатны боловсрол эзэмшүүлэх сургалтын тогтолцоог үе шаттайгаар хөгжүүлэх боломж бүрдэж буй юм. Үүний үр дүнд ажилгүйдлийн түвшинг бууруулж, дундаж орлогыг нэмэгдүүлэх боломжтой” хэмээсэн.  

2021 оны аравдугаар сар хүртэл хэрэжих уг төслийн хүрээнд гагнуурын олон улсын стандарт болох ISO 9606 ff – г Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрт нэвтрүүлж, багш, үнэлгээний ажилтныг бэлтгэж, цаашлаад ISO-гаар баталгаажсан мэргэжлийн үнэмлэхтэй монгол гагнуурчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд “Хасу Мегаватт” ХХК-ийн харьяа Герман-Монголын МСҮТ болон “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн гагнуурын дадлагын газар, cургалтын цехүүдийг тохижуулан тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Мөн хүлээн зөвшөөрөгдсөн тестийн журмыг  Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв болон Германы гагнуурын холбоотой хамтран бий болгох юм байна.

Төсөлд мөн Өмнөговь политехник коллеж хамрагдах бөгөөд тус коллеж ХБНГУ, Австралийн Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр Өмнөговь аймаг дахь Политехник коллежид хэрэгжиж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт”  төслийн хүрээнд гагнуурын мэргэжлээр төрөлжиж буй юм. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. 

 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.

 

Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох