Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажиллаж байна

Огноо:

,

Монгол Улсын Их Хуралд суудалтай намуудын төлөөллөөс бүрдсэн төлөөлөгчдийн баг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2023 оны есдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд ажиллаж байна. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдах дараагийн парламент 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Тус парламентын өдөр тутмын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт болон хуралдааны дэгийг боловсруулахад парламентын соёл өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж, олон улсын сайн жишигт нийцүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Манай улс 1992 оноос хойш ХБНГУ-ын хууль, эрх зүйн орчныг судалж, хуулийн мэргэжилтнүүдтэй олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн түүхтэй бөгөөд энэ нь хууль, эрх зүйн орчин болоод парламентат ёс, соёлын тухайд зарим байдлаар адил төстэй нөхцөл бүрдүүлснийг судлаачид хэлдэг. Иймд ХБНГУ-ын Бундестагийн үйл ажиллагааг судлах зорилгоор төлөөлөгчдийн баг илгээсэн.

Төлөөлөгчид Бундестагд ажиллах хугацаандаа парламентын бүтэц, байнгын болон түр хороодын чиг үүрэг, бүрэн эрх, бүрэлдэхүүний тоо, тусгай хороодын эрхлэх асуудлын зааг ялгаа, хүрээ хязгаар, сонгуулийн дараа нам, эвслийн бүлэг байгуулах журам, нам, эвслийн бүлэг байгуулах гишүүдийн тооны дээд, доод хязгаар, нам, эвслийн бүлгийн эрх, үүрэг, сахилга, хариуцлага, нам эвслийн бүлэгт харъяалагдахгүй гишүүдийн эрх, үүргийн онцлог зэрэг асуудлуудын талаар холбогдох эрх бүхий албан тушаалтнуудтай уулзан нарийвчилсан мэдээлэл авсан байна. Мөн парламентын мэтгэлцээний сонгодог зарчим, түүнийг хэрхэн явуулдаг талаарх зохицуулалт, парламентын мөрдөн шалгах чиг үүрэг, хяналт шалгалтын түр хорооны зохион байгуулалт, нийтийн сонсгол, парламентын хэвлэлийн эрх зүйн орчин зэрэг асуудлуудыг цогцоор нь судлан ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо.

Алтанхуягийн Үйлстөгөлдөр нь:

  • 1999-2003 онд МҮОНРТ-д хөтлөгч,
  • 2002-2006 онд “Улаанбаатар” радио, FM-101.7-д хөтлөгч, найруулагч,
  • 2006-2009 онд FM-104 радиод захирал,
  • 2009-2011 онд ТВ-8 телевизэд захирал,
  • 2011-2013 онд SEVEN телевизэд захирал,
  • 2013-2014 онд НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
  • 2016 оноос НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2019 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,
  • 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байв.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна

Огноо:

,

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 12-нд Олон Улсын Валютын сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал бөгөөд Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седиктэй уулзлаа. 

Хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний оролцооны өнөөгийн байдал, бүтээмж, цалин хөлсний бодлого, тэтгэврийн реформ, нийгмийн халамжийн бодлого, орон сууцжуулалт зэрэг Олон Улсын Валютын сангийн төлөөллөөс ирүүлсэн асуултад мэдээлэл өглөө. 

Монгол Улсад өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цагт 4715 төгрөг буюу нэг сард 792 мянган төгрөг байна.

Тэтгэврийн реформыг хэрэгжүүлэхээр Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна. 

Нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт хүргэх хуулийн төслийг мөн боловсруулж байна. 

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны дэд даргаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ажилладаг бөгөөд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой бодлогын хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгааг онцлов.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.06.13/

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Санал болгох