Цаг үе
2000 сурагчдад "Санхүү, эрүүл мэндийн боловсрол дадал" суулгана

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк нь сүүлийн жилүүдэд иргэд болон харилцагчдынхаа санхүүгийн болоод эрүүл мэндийн боловсролд чиглэсэн маш олон ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэн үйл ажиллагаандаа уялдуулан хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.
Төрийн банкнаас жил бүр 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан бүх насныханд зориулан санхүүгийн боловсрол олгож ирсэн бөгөөд хүүхэд багачууддаа “Санхүүч тагтаа” хөтөлбөрөөрөө дамжуулан ирээдүй хойч болсон шинэ үеийнхэндээ санхүүгийн зөв дадал зуршлыг хэвшүүлэн ирсэн. “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Жигүүр” төсөлд Төрийн банк хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус хамтран ажиллах Жигүүр төслийн хүрээнд 2024 онд 9,10,11-р ангийн 2000 сурагчдад санхүүгийн боловсрол болоод эрүүл мэндийн боловсролыг олгож сэтгэлзүйн хувьд тогтвортой, санхүүгийн эрх чөлөөтэй ирээдүйн шинэ үеийг бэлтгэх юм.
Тус үйл ажиллагаанд Төрийн банкнаас Тэргүүн дэд захирал Д.Сугар, дэд захирал Х.Лхагвасүрэн нар оролцсон бол, “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Нандинзул,Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Дүүрэнжаргал нар биечлэн оролцож, хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн болон орон нутгийн 2000 ахлах ангийн сурагчдад эрүүл мэндийн болоод санхүүгийн боловсролтой иргэн байх дадал төлөвшлийг хэвшүүлэн ажиллахаа онцоллоо.
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк
Цаг үе
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Цаг үе
Баяр наадмаар 171 байцаагч хяналт шалгалт хийнэ
Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран баяр наадмын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын хяналтын 171 улсын байцаагч өнгөрөгч зургадугаар сарын 30-ны өдрөөс энэ сарын 15-ны өдрийг хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж хамтран гүйцэтгэж байна.
Хяналт шалгалтад улсын болон аймгийн баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хамруулж, гарч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллахаар болсон.
Цаг үе
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.
-
Цаг үе2020/05/14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Улстөр нийгэм2021/03/22
Х.Баттулга дахин нэр дэвшиж болно гэсэн худал мэдээлэл тараажээ
-
Цаг үе2024/10/04
Нарны замын зүүн хэсэгт 3.7 км, Сэлбэ голын баруун эрэгт 2.7 км авто замыг цогц,...
-
Улстөр нийгэм2020/11/20
З.Мэндсайхан: Хүндрэлийг даваад гарах хэмжээний нөөцийг хангалттай бүрдүүлсэн