Шударга мэдээ
Автобусны тасалбар 1000 төгрөг болох эсэхийг НИТХ-аар эцэслэн шийднэ

"Автобусны тасалбар 1000 төгрөг болно. Нэг төлөөд өдөрт 4 удаа зорчих боломжтой. Хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг сард 30 мянган төгрөгөөр цэнэглэнэ.
Хүүхэд зорчих тариф 500 төгрөг байх бөгөөд сард 15 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Дараагийн цэнэглэлтээс өмнө дуусвал иргэд өөрсдөө төлбөрөө төлнө. Энэ журмын төслийг НИТХ-аар эцэслэн шийднэ" гэж НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.
Хүүхэд зорчих тариф 500 төгрөг байх бөгөөд сард 15 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Дараагийн цэнэглэлтээс өмнө дуусвал иргэд өөрсдөө төлбөрөө төлнө. Энэ журмын төслийг НИТХ-аар эцэслэн шийднэ" гэж НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Шударга мэдээ
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ
Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Шударга мэдээ
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ
Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.
2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.
Шударга мэдээ
Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Энэ хүрээнд "Дөт" хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх 2 км урт авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна.
Тус авто замыг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

-
Цаг үе2020/08/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Улстөр нийгэм2020/01/21
УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2021/01/14
НББХ: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгий...
-
Улстөр нийгэм2022/05/12
ЗГ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна