Улстөр нийгэм
Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбох авто зам барина
Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбох авто замын ажил хавар эхлэх бөгөөд эхний ээлжинд түр зам тавьж байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Сүмбэр орд" хотхоны замын урд талаас "Олонлог" сургууль хүртэл хоёр урсгалтай авто зам, явган хүний зам тавих ажил энэ онд хийгдэнэ.
Өвлийн улиралд замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжгүй тул эхний ээлжинд Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс түр зам тавих ажлыг эхлүүллээ.
Мөн тухайн байршилд талбайн хэмжээгээ хэтрүүлэн хашаа татсан "Сентури Лэнд Марк" ХХК-ийн талбайг чөлөөлөөд байна. Нийт 2000 метр талбайг чөлөөлсөн.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь нягтрал ихтэй, авто замын сүлжээ багатай бүс. Тиймээс түгжрэлийг бууруулах хүрээнд Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбох авто замын ажлыг хийхээр ийнхүү төлөвлөөд байна.
Нийт 1.4 км урттай, хоёр урсгалтай авто замаас гадна явган хүний зам хийгдэх юм.



Эх сурвалж: Баянзүрх дүүргийн ЗДТГ
Улстөр нийгэм
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний дэмжих сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Монголын улаан загалмайн нийгэмлэг, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү Санамж бичгийн зорилго нь байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтол, цөлжилтийг бууруулах агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, байгалийн гамшгийн аюулыг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллахад орших юм.
Санамж бичгийн хүрээнд олон нийтэд экологийн боловсрол олгох, сайн дурын идэвхтэн, хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүд болон эмзэг бүлгийн иргэдийн оролцоог хангаж мод тарих, ногоон орчин бүрдүүлэх зан үйлийн өөрчлөлтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг мод тарих, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сурталчлан таниулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгаас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.05.04/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Улстөр нийгэм
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарт олон улсын шилдэг туршлагыг нутагшуулна
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цинхуа Их сургуулийн зөвлөлийн дарга Qiu Yong-той уулзаж, Эрүүл мэндийн яам болон Цинхуа Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа.
.jpg)
Энэхүү хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.
Тухайлбал, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг туршлага солилцоог өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Цаашид олон улсын шилдэг туршлагыг нутагшуулж, салбарын хөгжилд ахиц гаргах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.
