Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна
Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 4. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин хонь өдөр.
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:03-18:10. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
Цаг үе
Монгол-Америкийн технологийн компаниудын харилцааг өргөжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Монгол дахь Америкийн худалдааны танхимын /АмЧам Монгол/ Гүйцэтгэх захирал О.Адьяа болон Бодлого, сурталчилгаа хариуцсан захирал И.Гэрэлчулуун нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од “Шинэ парламент, хамтарсан Засгийн газар бүрдэж, шинэ бодлого, 4 жилийн төлөвлөгөө, салбарын бодлого стратегийг боловсруулж байна. Засгийн газраас инновацын асуудлыг чухалчилж, төрийн үйлчилгээг цахимжуулах, өгөгдлийг боловсруулахад хиймэл оюуныг ашиглах чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байна. Мөн харилцаа холбооны стратеги боловсруулах ажлын хэсэг гаргасан. НҮБ-ын суурь баримт бичигт тулгуурлан ёс зүйтэй хиймэл оюуны бодлого боловсруулах судалгаа хийгдэж байна. Эстони Улс 1990-ээд оноос хиймэл оюуны чиглэлд стратегиэ боловсруулж, хоёр жил тутамд шинэчлэн өнөөгийн түвшинд иржээ. Манай улс тус улсаас туршлага судлан, И-Монгол платформыг нэвтрүүлсэн. Улмаар гар утасны апп хөгжүүлэн, давхацсан тоогоор 2 сая гаруй иргэнд үйлчилгээгээ хүргээд байна. Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулахдаа чанарт анхааран, хиймэл оюунд суурилсан өгөгдлийн боловсруулалт хийх чиглэлд хөгжүүлэлт хийхээр төлөвлөсөн. Харин цахим эдийн засгийг бодлогын хүрээнд дэмжиж ажиллаж байна” гэлээ.
Монгол дахь Америкийн худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Адьяа “АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг. Манай байгууллага нь 2024 онд хиймэл оюуны хөгжлийн чиглэлээр бодлогын баримт бичиг гаргасан. Энэ хүрээнд Америк-Монголын бизнес эрхлэгчдийг холбох, ялангуяа технологийн компаниудын харилцааг өргөжүүлэх, төлөөлөгчийн газар байгуулах чиглэлд анхааран ажиллаж байна” хэмээн онцолж, цаашид энэ чиглэлд ЦХИХХЯ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүнтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм.
Түүнчлэн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Цаг үе
Мидлингийг худалдаанд гаргана
2025 оны зургаадугаар сарын 1-нээс нийслэлийн төсвөөс жил бүр 60 орчим тэрбум төгрөгийг татаас болгож агуулах, тээвэрлэлтийг борлуулалтын өртөг дээр нэмээд сайжруулсан түлш борлуулагчид өөрсдөө хариуцна.
Хотын дарга "“Тавантолгой түлш” үйлдвэрийн шигшүүрүүдийг яаралтай ажилд оруул. Нийт мидлингийн 30-35 хувийг шууд савлах боломжтой. Тиймээс мидлингийг савлаж, одоо байгаа өртгөөр нэгдүгээр сараас албан ёсоор худалдаанд гаргаж эхэл.
Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулна. Нүүрс бол нүүрс. Нүүрс түлбэл утаа гарч, утаа агаарын бохирдлыг бий болгоно гэдэг өөрчлөгдөшгүй зүйл. Олон төрлийн яндангууд болон өсөн нэмэгдсэн тээврийн хэрэгслийн тоо утаанд голлон нөлөөлж байгааг хэдийн судалсан. Утаа шингэрсэн гэж иргэдийг хуурч болохгүй. Агаарын бохирдлыг шийдэх асуудалд бүх талаасаа хичээл зүтгэл гаргаж оролцох хэрэгтэй" гэдгийг онцоллоо.
Цаг үе
2024 оны өвлийн элсэлтийн шалгалтын төвүүд
-
Улстөр нийгэм2024/07/02
УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулган өнөөдөр чуулна
-
Улстөр нийгэм2021/10/01
Ковид-ын үеийн тээвэр, дамжин өнгөрүүлэх тээврийн асуудлаар санал солилцов
-
Цаг үе2021/11/02
Өнөөдөр Улаанбаатарт 5138 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
-
Цаг үе2020/07/29
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ