Цаг үе
Төрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны хоёр дахь “iPhone15 Pro Max” утасны эзэн тодорлоо
Төрийн банк 15 жилийн ойгоо угтан Гялсбанк үйлчилгээ ашиглан гүйлгээ хийсэн 10 харилцагчийг iPhone15 Pro Max гар утасны эзнээр тодруулах урамшуулалт аяныг 2024 оны 3 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд зарласан.
Аяны хүрээнд 2024 оны 4 дүгээр сарын 1-ээс 4 дүгээр сарын 31-ний хооронд “Гялсбанк” үйлчилгээг ашиглан сард 3-аас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас Улаанбаатар хотын “120 мянгат” тооцооны төвийн харилцагч Ядмаа овогтой Цогхүү урамшуулалт аяны хоёр дахь азтанаар тодорч, урамшууллаа гардан авлаа.
Сугалааны тохирол 2024.05.30-ны өдөр Төрийн банкны албан ёсны фейсбүүк хуудсаар шууд дамжуулагдсан бөгөөд Төрийн банкны Дотоод хяналт, шалгалтын газраас хяналт тавьж ажилласан байна.
Төрийн банк нь Гялсбанк үйлчилгээгээ илүү сайжруулан хөгжүүлж өнгөрөгч онд шинэчлэгдсэн Гялсбанк 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлэн харилцагчдадаа илүү шуурхай, илүү хялбараар банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоо хийх, онлайнаар зээл авах боломжийг олгодог аж.
Урамшуулалт аян энэ оныг дуустал үргэлжилж сар бүр азтай нэг харилцагчийг тодруулах бөгөөд азтан болох боломж харилцагч бүхэнд нээлттэй байгаа тул та дараах нөхцөлүүдийг биелүүлж “iPhone15 Pro Max” утасны эзэн болоорой.
- Гялсбанкаар 3 удаа гүйлгээ хийсэн байх
- State Bank of Mongolia (Төрийн банк) хуудсанд #Like дарсан байх
- www.instagram.com/statebankmn инстаграм хаягийг #Follow хийх
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас, албан ёсны сошиал сувгаар болон Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.
Цаг үе
“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор 10 мянган мод тарина
“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор зохион байгуулж буй бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлж, 70 гаруй байгууллага, хамт олон, гэр бүл оролцож, мод тарилаа.
Арга хэмжээг нээж НИТХ-ын дарга Д.Ихбаяр үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 онд НҮБ-ын индэр дээрээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхий нийтэд зарлаж, улс орон даяар хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо.
Мөн хавар, намрын мод тарих өдрүүдийг тогтмол зохион байгуулснаар иргэдийн экологийн боловсрол, оролцоо нэмэгдэж байна. Энэ жилийн тухайд, нийслэл хотод төвлөрсөн Улаанчулуут, Нарангийн энгэр, Цагаандавааны хогийн цэгт мод тарина. Нас биед хүрсэн нэг мод дунджаар 194 сая төгрөгийн экологийн болон нийгмийн үр өгөөжтэйг санаж иргэн бүр мод тарихыг уриаллаа.
Энэ удаагийн бүх нийтийн мод тарих арга хэмжээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд өргөнөөр оролцож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд хувь нэмрээ оруулж 10 мянган мод тарина гэж НИТХ-аас мэдээллээ.
Цаг үе
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн уралдаант сонгон шалгаруулалт явагдаж байна
Нийслэл Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын хэмжээ жил бүр тогтмол өсөж, төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал шавхагдаж байгаатай холбогдуулан хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй сонгон шалгаруулалтын хоёр дахь үе шат буюу уралдаант сонгон шалгаруулалт явагдаж байна.
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” нь өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая киловатт.цаг буюу 35 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой.
Энэ нь ойролцоогоор 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 35 МВт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч нь 2300 орчим өрхийг цахилгаанаар хангах төлөвлөгөөтэй юм.
Цаг үе
Хөгжмийн салбарт жинхэнэ уран бүтээлчдийн үнэ цэнийг хамгаалах хөдөлгөөн өрнөөд байна
Хөгжмийн салбарт жинхэнэ уран бүтээлчдийн үнэ цэнийг хамгаалах томоохон хөдөлгөөн өрнөөд байна. 2026 он гарснаар Spotify болон Apple Music платформууд хиймэл оюун ухаанаар (AI) бүтээгдсэн, чанаргүй "хиймэл" дуунуудыг өөрсдийн сангаасаа устгах шинэ алгоритмыг албан ёсоор нэвтрүүлж эхэллээ.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанаар бүтээсэн сая, сая дуу стриминг орлогын тодорхой хувийг "хулгайлж" байсан бол одоо энэ мөнгө жинхэнэ хөгжимчид, хөгжмийн зохиолчдод очих боломж бүрдэж байна.
Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд өдөр бүр стриминг платформуудад 100,000 гаруй шинэ дуу нэмэгдэж байсны 20-30 хувь нь ямар нэг байдлаар AI-ийн оролцоотой байжээ гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.
-
Цаг үе2023/05/12
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 101 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авав
-
Шударга мэдээ2022/05/04
Оны эхний 4 сарын байдлаар ипотекийн зээлд 2000-аад айл өрх хамрагджээ
-
Улстөр нийгэм2022/12/28
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Цаг үе2020/07/12
Сэрэмжлүүлэг: Иргэд, олон нийтийн анхааралд...
