Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

НОБГ: Голд живж байсан иргэнийг авран хамгааллаа

Огноо:

,

Тэрэлжийн гармаас Майхан уул хүртэл завьт эргүүлээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өдөр үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байх үедээ алба хаагчид Тэрэлжийн шинэ гүүрний орчим голд живж байсан 26 настай эрэгтэйг авран хамгааллаа.

Голын эрэг, тогтоол усны дэргэд аялж зугаалахдаа усны ослоос сэрэмжлэн, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байхыг анхааруулж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Инженерийн олон улсын сургууль байгуулна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болов. 

Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна. 

Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүсэд байгуулах Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар- Инженерийн олон улсын сургуулийн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын төсөл болон инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг 2026 эхлүүлнэ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 241 хэргийг хүргүүлжээ

Огноо:

,

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 241 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 84, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 89, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 43, бусад 7 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 74,289 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 72,883 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 935 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1450, Танхайрах 205, Хүний биед халдах 302, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 200, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 70.642, бусад 1019 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 90 иргэнд 26,500,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 44 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

АҮЭБЯ: АИ-92 бензин 10.080 тонн нөөцтэй байна

Огноо:

,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2025 оны арванхоёрдугаар 30-ны өдрийн байдлаар АИ-92 авто бензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлыг танилцууллаа. Тухайлбал, Улаанбаатар төмөр замын хэмжээнд 164 вагон буюу 10.080 тонн АИ-92 авто бензин байна. Үүнийг буух өртөөдөөр нь авч үзвэл, Толгойт өртөөнд 62 вагон, Рашаант өртөөнд 11 вагон, Улаанбаатар өртөөнд 14 вагон, Эрдэнэт өртөөнд 8 вагон, Чойр өртөөнд 3 вагон тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 60 вагон явж байна.
Арванхоёрдугаар сарын 01-30-ний өдрүүдэд авто замын боомтуудаар нийт 75.835 тонн АИ-92 автобензин, 4795 тонн АИ-95 автобензин, 197.767 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 11.267 тонн тус тус орж ирээд байна.
Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний нийлүүлэлт 80 хувьтай байна. Үлдсэн хувийг татаж авснаар Монгол Улсын шатахууны сарын хэрэглээ хэвийн хэмжээнд хүрнэ гэж албаныхан дурдаж байсан. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 95 хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ-аас импортоор оруулж ирдэг аж. АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалайгийн мэдээлснээр Евро-2 стандартын АИ-92 автобензиний хил үнэ 705 ам.доллар жижиглэнгийн үнэ нэмэгдээгүй литр тутамдаа 2590 төгрөг байна. Харин Евро-5 стандартын АИ-92 авто бензинийн хил үнэ 800-1050 ам.доллар буюу харилцан адилгүй үнэтэй орж ирж байгаа аж. Үүнтэй холбоотой Евро-5 стандартын АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох