Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 20. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын 18. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Гал
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.
Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.
Цаг үе
Монгол-Хятадын талууд хил холболтын төмөр замын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна
Цаг үе
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр уулзалт хийнэ. Уулзалтын дараа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурна.
Мөн Ерөнхий сайд тус улсын Харбин хотноо зохион байгуулагдаж буй “Харбин-2025” Азийн өвлийн спортын ес дэх удаагийн наадмын хаалтын ёслолд оролцоно.
Цаг үе
БНСУ-ын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран албадан авчрах ажиллагааг зохион байгууллаа
Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уг этгээд нь “Залилах” гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2020 онд гадаад улсад оргон зайлж, 2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад саатуулагдсан бөгөөд энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг зохион байгуулсан.
Албадан авчрах ажиллагааг Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоо хамтран хэрэгжүүллээ.
-
Улстөр нийгэм2025/02/13
Н.Учрал: НҮБ-ын Тогтвортой хөгжлийн стандартыг төрийн өмчит компаниудад нэвтрүүл...
-
Шударга мэдээ2023/04/26
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда-д бараал...
-
Цаг үе2023/04/27
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
-
Шударга мэдээ2019/06/27
Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түд...