Цаг үе
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

2024 оны 07 дугаар сарын 01-нээс 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Долоодугаар сарын 03-04-нд нутгийн баруун хагаст, 05-нд нутгийн төв хэсгээр, 06-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 07 дугаар сарын 01,02-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар, 03-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 04,05-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд нутгийн зарим газраар, 07-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 08,09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр.
Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Долоодугаар сарын 04-нд дуу цахилгаантай аадар бороо, 05-06-нд бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 05-нд өдөртөө бага зэрэг сэрүүснэ.
Цаг үе
Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж, шийдвэрлэсэн гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийг танилцууллаа. Цагдаагийн байгууллагаас 47.427 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 310 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Он гарснаас хойш телеграм апп-аар дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар тоон мэдээлэл байна.
Телеграм аппликэйшнээр дамжуулан бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан иргэн сэтгэл санааны хямралд орж улмаар амиа хорлох үйлдэл хийсэн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мөн энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь телеграм апп-ийг ашиглах явцдаа даалгавар биелүүлэн мөнгөө өсгөж аваарай гэх зар мэдээллийн дагуу холбогдож бусдад эд хөрөнгөө шилжүүлж залилуулсны улмаас олон тооны эм уусан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкнуудын холбоотой хамтран иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна.
Иргэн та цахим орчинд гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд нэг даруй кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51-265666 дугаарт хандаж яаралтай хариу арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Цаг үе
Барилгын ажил хийж байгаад унаж, амь насаа алджээ
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Дулааны улирал ирж барилга, тохижилт, үйлчилгээний ажил эхэлсэн энэ цаг үед барилгын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын ажил эрхэлж буй иргэд, ажилтнууд аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Улстөр нийгэм2022/10/14
Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд Монголд эргэж ирнэ
-
Улстөр нийгэм2021/01/15
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын т...
-
Цаг үе2021/03/23
Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ ү...
-
Улстөр нийгэм2020/04/13
УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүдийн хуралдаан болно