Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Цаг агаарын байдлаас хамааран ургамлын хөнөөлт шавж, өвчний гаралт ихсэх төлөвтэй байна

Огноо:

,

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид ургамал хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ дараах асуудалд анхаарч ажиллахыг зөвлөж байна.

Цаг агаарын байдлаас хамааран ургамлын хөнөөлт шавж, өвчний гаралт ихсэх төлөвтэй байна.

Иймд ургамал хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн өмнө хэрэглэх бодисуудын нийлэмжтэй байдалд үндэслэн нэг удаагийн арга хэмжээгээр таримлын хөнөөлт организмтэй тэмцэх нь эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой юм.

Үүнд: Хог ургамлын эсрэг төрөл зүйлээс нь хамааарч 2,4-Д / нийлмэл 2-этилгексилийнэфир/, флорасулам, трибенурон-метил, метсульфурон-метил, феноксапроп-П-этил агуулсан бодис,

Өвчний эсрэг тебуконазол, пропиконазол, ципроконазол агуулсан,

Хөнөөлт шавжийн эсрэг имидаклоприд, альфациперметрин агуулсан бодисуудаас сонгон хэрэглэх боломжтой.

Ургамал хамгааллын бодис (УХБ) хэрэглэх үед дараах аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөж ажиллана уу гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

  • Пестицидтэй ажиллахын өмнө ерөнхий дүрэм, журам, зөвлөмжтэй танилцаж, тэдгээрийг чанд мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавих.
  • Ургамал хамгааллын бодистой ажиллахдаа хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартыг дагаж мөрдөх;
  • Ажил эхлэхийн өмнө ойр орчимд хүүхэд, амьтан байгаа эсэхийг шалгах;
  • Усны эх үүсвэрийг бохирдуулах эрсдэлээс зайлсхийх;
  • Бүтээгдэхүүний хаяг шошгон дээрх мэдээллийг, ялангуяа хэрэглэх тун ба аюулгүй байдлын шаардлагыг дагаж мөрдөх.
  • Шаардлагатай тунг тусгай тохируулгын хэмжих хэрэгслийг ашиглах.
  • Гал тогооны хэрэгсэл, хоолны савыг хэрэглэхгүй байх;
  • Ажил дууссаны дараа тоног төхөөрөмж, хоосон савыг сайтар цэвэрлэж, угаах;
  • Шүрших уусмал бэлтгэх, ашиглах үед хэрэглэсэн багаж хэрэгслийг хүүхэд, амьтан хүрэхгүй газар байлгах;
  • Хуурайшилттай газар тамхи татах, шүдэнз зурах гал гаргахаас болгоомжлох
  • Ургамал хамгааллын бодисын савыг бусдад худалдахгүй, тараахгүй байх
  • Ургамал хамгааллын бодисын сав, баглаа боодлыг зохих журмын дагуу устгах арга хэмжээг авах;
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Зургаадугаар сарын 16-нд нутгийн баруун хойд хэсгээр бороо орж, нутгийн төв хэсгээр хална.

Зургаадугаар сарын 16-ны 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 27-29 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 27-29 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.


2025 оны зургаадугаар сарын 17-ноос 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 17,18-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. Зургаадугаар сарын 20-ноос нийт нутгаар хална.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна

Огноо:

,

Баянгол дүүргийн 7 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна. Уг “Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийн хуучин байрыг бидний өмнө мэдээлж байснаар гар утас худалдааны төвийг дамлан түрээсэлж сард 20 сая төгрөгийн ашиг олдог боловч нийслэлд 3.7 саяыг төвлөрүүлж байсан этгээд мөн 5 жил түрээсэлсэн. Гэвч түрээслэх хугацаандаа тус байрыг нэг ч удаа ашиглаж, тордоогүй эвдэрч сүйдээд байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын холбогдох албаныхан байршил дээр нь ажиллалаа.

Харин “Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийг шинэ өрхийн эрүүл мэндийн төвийн цогцолбор барилга руу шилжүүлжээ. Тухайн орчмын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс балгас болсон тус барилгыг акталж нурааж, ногоон байгууламж болгохоор шийдвэрлэснийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нар хэллээ.

Түүнчлэн энэ онд өмч хувьчлалын жагсаалтад 28 барилга байгууламж орсон. Үүнээс өнгөрсөн тавдугаар сарын 2-ны Өмч хувьчлалын комиссын хурлаар 13 объектыг өмч хувьчлалын жагсаалтаас хасаж нураан, нийтийн эзэмшлийн талбай болгохоор шийдвэрлээд байна. Мөн Улаанбаатар хотын удирдлагын зүгээс өмчийн дуудлага худалдааг олон нийтэд нээлттэй, ил тод явуулах зарчмыг баримталж ажиллаж байгаа билээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Аяллын хэрэгсэл” худалдан авах эрэлт хэрэгцээ дээр тулгуурлаж, залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна

Огноо:

,

Энэ оны эхний 5 сарын байдлаар цагдаагийн байгууллагад цахим орчинд “Бараа бүтээгдэхүүн захиалга, худалдана” гэх зар мэдээллийг байршуулж иргэдийн эд хөрөнгийг залилсан гэх 1625 хэрэг бүртгэгдээд байна. 

Тухайлбал энэ 7 хоногт цагдаагийн байгууллагад Өмнөговь аймаг, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 2 иргэнээс “Майхан зарна” гэх фэйсбүүкт байршсан зарын дагуу холбогдож тус бүр 550,000-780,000 төгрөг шилжүүлж, бусдад залилуулсан гэх гомдол мэдээллийг гаргасан байна. 

Иргэд та бүхэн цахим орчинд байршуулсан зар мэдээллийн дагуу бусдаас эд зүйл худалдан авах тохиолдолд залилагч этгээдүүд таны хэрэгцээ, шаардлага дээр тулгуурлан залилах гэмт хэргийг үйлдэж байгаа гэдгийг анхаарч, бусдад эд хөрөнгөө шилжүүлэхээс өмнө сайтар нягталж, шалгаж байхыг зөвлөж байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох