Цаг үе
Энэ долоо хоногт нийт 11.4 км авто замыг шинэчилнэ
Энэ долоо хоногт дараах авто замуудын хөдөлгөөнийг хааж, шинэчилнэ. Ингэснээр нийт 11.4 км авто замыг шинэчлэх юм.
Есдүгээр сарын 24-ний өдөр
- “Нийслэл хүрээ” өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш И-Март дэлгүүрийн уулзвар хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 24-ний 22:00 цагаас есдүгээр сарын 29-ний 06:00 цаг хүртэл зорчих хэсгийг нэг, нэг урсгалаар нь хэсэгчлэн хааж, асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Шинэчлэх зам 1,6 км.
- Чингэлтэйн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Долоон буудлын эцсээс Дамбын пост)-ийн ажлыг “Ди вай кэй би” ХХК есдүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
Есдүгээр сарын 25-ны өдөр
- Дандарбаатарын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (Офицеруудын ордны тойргоос Цайз захын уулзвар хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 25-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилт хийнэ.
- Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Циркийн уулзвараас Нарны гүүр хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 25-ны өдрийн 22:00 цагаас есдүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилт хийнэ.
- Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Фүүд ситигээс Бритиш сургуулийн автобусны буудал)-ийн ажлыг есдүгээр сарын 25-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл нэг урсгалыг хааж, асфальтбетон хучилт хийнэ.
Есдүгээр сарын 27-ны өдөр
- Чингисийн өргөн чөлөө гудамжны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Энхтайваны гүүрнээс тэмээтэй хөшөө хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 27-ны өдрийн 22:00 цагаас есдүгээр сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, замыг шинэчилнэ.
- Архивчдын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (Нисэхийн тойргоос- Нисэхийн хурдны зам хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замын засвар, шинэчлэлтийн ажил )-ийн ажлыг есдүгээр сарын 27-ны өдрийн 22:00 цагаас есдүгээр сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл баруун талын урсгалыг хааж, замыг шинэчилнэ.
- Хувьсгалчдын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (7 дугаар хорооны уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэл )-ийн ажлыг есдүгээр сарын 27-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилт хийнэ.
Есдүгээр сарын 28-ны өдөр
- Богд уулын арын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Баянзүрхийн хуучин гүүрнээс Налайхын авто зам хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цагаас есдүгээр сарын 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилт хйинэ.
Есдүгээр сарын 29-ний өдөр
- Хүннүгийн гудамжны авто замын засвар, шинэчлэлт (Хоум плазагийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
Есдүгээр сарын 30-ны өдөр
- Богд уулын арын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Налайхын авто замаас Скай ресортын уулзвар хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 29-ний өдрийн 06:00 цагаас есдүгээр сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
Цаг үе
Бичил тээврийн хэрэгслийн осол хоёрхон сарын дотор 1235-д хүрчээ
Цаг үе
Сүүлийн 10 жилд усны ослоор 232 хүүхэд амь насаа алджээ
Сүүлийн 10 жилийн хугацаанд усны ослын улмаас 232 бага насны хүүхэд амь насаа алдсан байна. Усанд эндсэн шалтгааны дийлэнх нь эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унасан зэргээс үүдэлтэй байна.
Иймд:
- Гол, нуурын эрэг дагуу аялж, амарч зугаалахдаа бага насны хүүхдийг нэг хором ч хараа хяналтгүй орхихгүй байх,
- Гол мөрөнд ашиглах зориулалтгүй хийлдэг гудас, дугуй, хөвөгч тоглоом зэрэг хэрэгслээр хүүхдээ тоглуулахгүй байх,
- Гол, нуурын эрэг дагуу бууж амрах, майхан барихдаа тухайн газрын усны урсгал, гүн, эргийн тогтоц зэрэг нөхцөл байдлыг урьдчилан судалж, эрсдэлээ тооцоолон аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Цаг үе
"Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
"KHARKHORUM 360° visual art & music festival" төслийн талаар хэвлэлийн хурал 2026 оны наймдугаар сарын 10-ны өдөр боллоо.
Өдгөө дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус фестиваль цаг хугацаа буюу TIME нэртэйгээр зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн хугацаанд тус төслийн хүрээнд хиртэлт буюу цаг хугацааны солбилцол, сүнс буюу дотоод ертөнц зэрэг агуулгын хүрээнд гурван бүлэг хийж, гурван жил завсарласан. Харин энэ жил үндэсний бахархалыг сэргээх, олон улсын түвшинд гарах зорилготойгоор ажиллаж буйг тодотгов.
"KHARKHORUM 360° visual art & music festival" төслийн багийнхан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Өдгөө дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус фестиваль цаг хугацаа буюу TIME нэртэйгээр зохион байгуулагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд тус төслийн хүрээнд хиртэлт буюу цаг хугацааны солбилцол, сүнс буюу дотоод ертөнц зэрэг агуулгын хүрээнд гурван бүлэг хийж, гурван жил завсарласан. Харин энэ жил үндэсний бахархалыг сэргээх, олон улсын түвшинд гарах зорилготойгоор ажиллаж буйг тодотгов.
Энэ жилийн онцлог нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв тайзыг бүтэн тойрсон 12 метр өндөр, 300 метр урттай 360 градусын дэлгэц байрлуулах юм. Уран бүтээлч бүрт зориулан бүтээсэн дижитал контент тус дэлгэцээр тасралтгүй дүрслэгдэж, үзэгчид тоглолтыг зөвхөн сонсох бус, орчинд нь бүрэн автан мэдрэх боломжтой байна. Мөн дуугаралтын хувьд Cinematic Orchestral системийг ашигласнаар хөгжмийн орон зайн мэдрэмж, бүтээл бүрийн сэтгэл хөдлөлийг илүү бодитоор хүргэхээр төлөвлөжээ. Ингэснээр амьд хөгжмийн тоглолт, дижитал дүрслэл, орон зайн дуугаралт нэгэн зэрэг хослуулах юм.
Тус фестиваль наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэхүү тоглолт нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн цоо шинэ урлаг болох visual art буюу таван мэдрэхүйн урлагийн хөгжлийг гайхуулах хөгжмийн үдэшлэг юм. Энэ жил TIME буюу Хүннүгийн үеэс хойших таван томоохон үйл явдлыг дижитал урлагийн гайхамшгаар харуулж, үзэгч сонсогчдыг 2000 гаруй жилийн цаг хугацаагаар аялуулахаар төлөвлөжээ.
Мөн COP17 хурал Монгол Улсад зохион байгуулагдаж буйтай холбогдуулан "Нэг тасалбар -Нэг мод -Нэг өв" санаачилгыг эхлүүлсэн байна. Санаачилгын хүрээнд Хархорум төгөл бүтээх аж.
Фестивалийн хүрээнд нийт 12 өдрийн арга хэмжээ зохион байгуулахөөр төлөвлөсөн байна. Үүний нэг болох бүтээлч соёл, түүх, худалдаа наймааг агуулсан Bazaar төсөл маргааш буюу наймдугаар сарын 11-нд эхэлнэ. Уг арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы дэргэд 10 өдрийн турш үргэлжилнэ. Өдөр бүр өөр агуулгатай байх аж.
-
Үзэл бодол2021/07/23
Ө.Гантөр: Төрийн банкаар үйлчлүүлдэг 2.3 сая харилцагчийн 99 хувь нь иргэд байда...
-
Улстөр нийгэм2021/06/17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Шударга мэдээ2024/05/22
Аялал жуулчлалын үзэсгэлэн “Мишээл экспо”-д болно
-
Цаг үе2020/01/22
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн


