Урлаг спорт
Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом” гардуулна
![](/uploads/thumb/shudarga-mn-img-17302627229.jpg)
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом”-ыг анх удаа гардуулна.
Барилдаан арваннэгдүгээр сарын 2-ны бямба гарагт 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
Урлаг спорт
Шатар сонирхогчдын УАШТ-ий аваргууд тодорлоо
Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан эрэгтэй 104, эмэгтэй 40 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөв. Швейцарь системээр найман өрөг тоглосон тус тэмцээнд эрэгтэйчүүдээс Нийслэлийн Хан-Уул дүүргээс шалгаран оролцсон, Завхан аймгийн уугуул С.Сод-Эрдэнэ 7.0 оноогоор тэргүүлж алтан медаль, Монголын хуульчдын холбооны шатарчин Д.Ганхөлөг мөн 7.0 оноогоор удаалж мөнгөн медаль, Нийслэлийн Баянзүрх дүүргээс шалгаран оролцсон Т.Эрдэнэчулуун 6.5 оноогоор гутгаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдээс Баянхонгор аймгийн уугуул, Нийслэлийн шатрын холбооны шатарчин И.Нангилмаа 6.5 оноогоор тэргүүлж алтан медаль, Завхан аймгийн шатарчин Э.Тунгалагсайхан, Баянхонгор аймгийн шатарчин Д.Азжаргал нар тус тус 6.0 оноогоор хоёр, гуравдугаар байрт орж мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шагналт 4-6 байрын шагналыг эрэгтэйчүүдээс Увс аймгийн шатарчин Ш.Мөнхбат, Дархан-уул аймгийн шатарчин Ц.Ням-Отгон, Дорноговь аймгийн шатарчин Г.Баттүвшин нар, эмэгтэйчүүдээс Хөвсгөл аймгийн шатарчин З.Мөрөн, Монголын шатрын холбооны шатарчин Ц.Болортуяа, Өмнөговь аймгийн шатарчин Д.Отгонбаяр нар тус тус хүртэв.
Урлаг спорт
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын начин Э.Батмагнай хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат, Улсын Дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харъяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харъяат, Улсын аварга О.Хангай, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат, Улсын арслан Б.Орхонбаяр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат, Улсын начин Э.Батмагнай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харъяат, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг Улсын начин Э.Батмагнайд гардуулж, баяр хүргэв.
Мөн үзүүрлэсэн болон их шөвгийн бөхчүүдэд дурсгалын зүйл гардууллаа.
Урлаг спорт
Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдааны цахим бүртгэл эхэллээ
Арванхоёрдугаар сарын 29-нд 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх өндөр чансаатай шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан болно.
Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдааны цахим бүртгэл эхэллээ. Барилдах бөхчүүд доорх линкээр орж, зааврын дагуу бүртгүүлнэ үү!
-
Үзэл бодол2020/01/16
МЭНДЧИЛГЭЭ: Өнөөдөр МСНЭ-ийн 69 жилийн ойн өдөр
-
Улстөр нийгэм2023/06/28
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхлаа
-
Улстөр нийгэм2021/05/11
Монгол, Германы парламентын гишүүд хяналт шалгалтын чиглэлээр хэлэлцүүлэг хийлээ...
-
Цаг үе2020/05/13
"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд ирүүлсэн бү...