Шударга мэдээ
БНСУ-д оршин суугаа хүүхдүүдэд төрөлх хэл, бичиг үсгээ сурч эзэмшихэд дэмжлэг үзүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв БНСУ-д оршин суугаа хүүхдүүдэд төрөлх хэл, бичиг үсгээ сурч эзэмшихэд дэмжлэг үзүүлж ажиллана.
Өнөөдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Монгол Солонгос хэл бичиг, соёлын төв НҮТББ-ын удирдлагууд хамтран ажиллах гэрээ байгуулав.
Гэрээний дагуу хоёр тал Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6.1.2-т заасан “Хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших эрхийг хангах”-д чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм.
БНСУ дахь Монгол Солонгос хэл бичиг, соёлын төв нь 2017 онд байгуулагдсан, монгол хэл, соёлын сургалт, монгол хэлний ярианы болон бичгийн дүрмийн сургалт, монгол бичгийн сургалт гэсэн үндсэн сургалтуудаас гадна хэл засал-ярианы, монгол хэлээр ном унших, морин хуур, монгол бүжиг, солонгос хэл, англи хэлний тусгай сургалтуудыг зохион байгуулдаг гэж БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Шударга мэдээ
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ
Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Шударга мэдээ
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ
Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.
2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.
Шударга мэдээ
Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Энэ хүрээнд "Дөт" хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх 2 км урт авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна.
Тус авто замыг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

-
Улстөр нийгэм2022/02/28
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тэргүүтэй төлөөлөгчид Франц Улсад ажлын айлчлал хийлээ
-
Шударга мэдээ2023/05/25
Казахстан Улсын авлигатай тэмцэх байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг бай...
-
Цаг үе2021/08/11
Цагаан сүүлт бугын сүрэг "Ковид-19"-ийн халдвар авчээ
-
Үзэл бодол2022/03/16
Г.Занданшатар: Эрсдэлийн цаана боломж ч бас байгааг олж харж, түүнийг алдахгүйн ...