Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.01.22/ хуралдаан, хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

·      Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайлан 

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулах тухай/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

·   Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·   “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөө батлах тухай/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

·  Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай/

14.00

“Үндсэн хууль”

4

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·    Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн удирдамж батлах тухай/

·    Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

16.00

“Үндсэн хууль”

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Утааны асуудал: Стандарт, хяналт /Зуух, түлшний технологи/

14.00

“Их Эзэн Чингис хаан”

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсаа төлөөлөн “The Hu” хамтлаг оролцоно

Огноо:

,

Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ Ерөнхий чуулган есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү чуулганд Японы NHK; Хятадын CGNT, Солонгосын KBS, Австрали, Италийн тв, Туркийн TRT гэх мэт 40 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. 

"ABU GENERAL ASSEMBLY" олон улсын хурлыг МҮОНРТ эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Ази номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий чуулган нь жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил Бүгд Найрамдах Турк улсад болж, AI буюу хиймэл оюуныг өргөн нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн салбарт хэрхэн ашиглаж болох талаар түлхүү ярилцсан.

Энэ удаад “Үндэсний өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд телевиз радио, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо” гэсэн сэдвийг онцолж байна. Энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулах нь хэвлэл мэдээллийн байгууллагын уран бүтээлчид туршлага солилцох, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан эх орноо сурталчлах гээд олон давуу талыг бий болгодог. 

"ABU GENERAL ASSEMBLY-2025 ULAANBAATAR" олон улсын хурлын албан ёсны үйл ажиллагаа ирэх пүрэв гарагаас эхэлнэ. Мөн энэхүү хурлын үер “ABU ДУУНЫ НААДАМ” зохион байгуулагддаг бөгөөд 10 орчим улсын уран бүтээлчид оролцохоор байна. “ABU ДУУНЫ НААДАМ”-д монгол улсаа төлөөлөн “The Hu” хамтлаг оролцох юм. 

Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) нь дэлхийн хамгийн том өргөн нэвтрүүлгийн холбоо юм. Гишүүдийнхээ сүлжээгээр дамжуулан ABU нь Ази-Номхон далайн бүс нутаг даяар 3 тэрбум хүнд хүрч чадна гэж үздэг. Тус холбоо нь 1964 онд ашгийн бус, төрийн бус, улс төрийн бус, мэргэжлийн холбоо болон бүс нутагт өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэхэд туслах чиг үүрэгтэй байгуулагдсан. ABU нь хэвлэл мэдээллийн салбарын гол тоглогчдын хамтын ашиг сонирхлыг дэмжиж, бүс нутгийн болон олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг дэмжинэ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Холбоо нь нийгмийн хөгжил, улс орны бүтээн байгуулалтад хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах дэлхийн тоглогч болсон. Одоогийн байдлаар ABU нь дөрвөн тивийн 76 оронд 272 гишүүнтэй. ABU нь өдөр тутмын мэдээ солилцох, хамтарсан бүтээлүүд, нэвтрүүлгийн солилцоо, техникийн, хууль эрх зүйн, менежментийн зөвлөхүүд, түүнчлэн салбарын болон олон улсын хурал, зэрэг өргөн хүрээний үйлчилгээ эрхэлдэг. Мөн спортын томоохон арга хэмжээнүүдийн эрхийн талаар хэлэлцээ хийж, бүс нутагтаа хамруулах ажлыг зохион байгуулдаг томоохон байгууллага юм. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Энэ сарын 11-нд Богдхан уулыг тахина

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг шинэчлэн батлах тухай” 28 дугаар зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулах юм. Ёслолын ажиллагаа Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овоонд 10:00 цагт эхэлнэ.

Ташрамд, Богдхан уулыг 1778 онд Их хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр дархлан хамгаалж, 1779 оноос тахиж ирсэн уламжлалтай. Түүхэн энэ уламжлалыг 1995 онд сэргээж, УИХ-ын 26 дугаар тогтоолоор дархан цаазат уул болгож Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгож, таван жилд нэг удаа тахиж буй.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг чиглэл өгч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна

Огноо:

,

Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УОК болон ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас мэдээ, мэдээллийг тухай бүрт сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Тодруулбал өчигдөр буюу есдүгээр сарын 08-нд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, өнөөдөр /2025.09.09/ УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар тус аймгийн Онцгой комисстой цахим хурал хийлээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн багийнхан газар дээр нь ажиллаж, холбогдох байгууллагын алба хаагчид хорио, дэглэмийг сахиулан ажиллаж байна.

Тиймээс цаашид хөл хорионы дэглэмийг үргэлжүүлэх, иргэдийн орох, гарах хөдөлгөөнд хяналт тавьж, байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, мэдээллийг цаг алдалгүй солилцох, халдваргүйтэл, ариутгалыг хийж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай зохион байгуулахыг хурлын үеэр чиглэл болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм12 цаг 31 минут

“ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсаа төлөөлөн “The Hu” хамтлаг ...

Цаг үе13 цаг 36 минут

Ази, Номхон далайн орнуудын өргөн нэврүүлгийн холбооны Ерөнхий Ассем...

Цаг үе19 цаг 53 минут

Улаанбаатар хотод борлуулалтын 400 цэгээр мидлинг, хагас коксон шахм...

Цаг үе19 цаг 54 минут

Хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдийг ба...

Цаг үе20 цагын өмнө

Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг ...

Улстөр нийгэм20 цаг 2 минут

Энэ сарын 11-нд Богдхан уулыг тахина

Улстөр нийгэм20 цаг 6 минут

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг чиглэл өгч, мэргэжил арга...

Улстөр нийгэм20 цаг 18 минут

Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжэ...

Цаг үе20 цаг 21 минут

Балба улсад олон нийтийн эсэргүүцэл өрнөж, Ерөнхий сайд огцорлоо

Цаг үе20 цаг 24 минут

Тэгш дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

Санал болгох