Улстөр нийгэм
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Узбекстан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын салбарын болон хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, бэхжүүлэх талаар санал солилцов.
Бүгд Найрамдах Узбекстан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекстан Улсад хийсэн айлчлалаар хийсэн хэлэлцээрүүдийг дэмжин ажиллаж байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргий Д.Бямбасүрэн нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ү Вон Шиг хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын уулзалт эхэллээ.
Эрхэмсэг ноён Ү Вон Шиг Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа
Тэрбээр айлчлалын хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байгуулсан “Хамтын ойн төгөл”-д мод тарив.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ойн ерөнхий газар хооронд анх 1998 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, цөлжилттэй тэмцэх, шар шороон шуургаас сэргийлэх, байгаль хамгаалалд хувь нэмэр оруулах зорилгоор Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд 12.9 га талбайд байгуулсан “Хамтын ойн төгөл” төгөлд нийт 21 төрлийн 10.000 гаруй мод тарьж, ургуулахаар төлөвлөжээ. Монгол Улсад 2006 оноос хойш хэрэгжиж буй уг төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 4000 орчим га талбайд мод тарихын зэрэгцээ аймаг, бүс нутгуудад ойжуулалтын ажлуудыг гүйцэтгэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Өнөөдөр "Монгол генералын өдөр"
Тэртээ 1944 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн дээд цол буюу генерал цолыг анх удаа олгосон түүхтэй.
2004 оноос хойш жил бүрийн энэ өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ.
Монгол Улсын генерал цолтнуудын хамгийн ахмад нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул 103 настай хурандаа генерал С.Лувсангомбо юм.
Харин цор ганц эмэгтэй генерал болох бригадын генерал Г.Болор Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөхөөр ажиллаж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Урлаг спорт2022/03/01
Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Chuka & Friends: Хайр” т...
-
Шударга мэдээ2023/08/23
Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааны байршлуудыг нэмэгдүүлнэ
-
Цаг үе2020/01/09
Мал хулгайлдаг зохион байгуулалттай бүлэглэлийг үйлдэл дээр нь илрүүлж, баривчил...
-
Улстөр нийгэм2023/03/10
Б.Солонгоо: Шүгэл үлээх нь авилгатай тэмцэх ажиллагааны үр дүнд маш том хувь нэм...