Цаг үе
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цахим шилжилт, олон улсын худалдаа, харилцаанд гарч буй өөрчлөлт, түүний нөлөөгөөр олон улсын мөнгө, санхүүгийн тогтолцооны хувьсан өөрчлөгдөж буй орчинд макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжсэн мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлнэ гэлээ.
Цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, амьжиргааны өртгийн өсөлт, геополитикийн хурцадмал байдал зэрэг хүндрэлүүдээс шалтгаалж, олон улсын мөнгө, санхүүгийн тогтолцоо хурдацтай хувьсан өөрчлөгдөж, бодлогын шинэ сорилтуудтай дэлхий нийтээр тулгарсаар байна. Иймд бодлогын “Нэгдсэн тогтолцоог” бүрдүүлэх хүрээнд төв банк макро эдийн засгийн болон санхүүгийн бодлогын харилцан уялдааг хангаж, макро-санхүүгийн харилцан нөлөө болон санхүүгийн системийн болзошгүй эрсдэлийг үнэлж, удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ. Энэхүү төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлсэн 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлсэн хэмээн танилцууллаа.
Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэх хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, үнэлгээний дүнд үндэслэн хууль, журамд шаардлагатай өөрчлөлт оруулах, зохицуулалтыг тодорхой болгох зэрэг арга хэмжээ авахаар төсөлд тусгажээ.
Монголбанк нь Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг жил бүрийн аравдугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн барих хуулийн зохицуулалттай гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Цаг үе
“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ

Цаг үе
Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай
Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Цаг үе
Яармагийн гүүрээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барих төлөвлөлтийг зогсоолоо
Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хороо, Яармагийн гүүрээс Зайсангийн гүүр хүртэл буюу Яармагийн гүүр даваад “МСМ Групп” ХХК-иас урагшаа эргээд Яармагийн гүүрнээс Зайсан чиглэл рүү явдаг явган болон дугуйн замын хажуу талаар, Туул голын далангийн хойгуур 3.6 км авто зам шинээр барихаар төлөвлөлтийн ажлыг эхлүүлээд байсан.
Гэвч иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу тус ажлыг зогсоож байгаа талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээллээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барихаар төлөвлөсөн. Энэ зам нь явган болон дугуйн замд ойртохгүйгээр хойд талаар нь төлөвлөгдөж байсан. Зураг төслийн ажил хараахан эхлээгүй байсан. Гэвч ХУД-ийн оршин суугчдын хүсэлтээр төлөвлөлтийн шатандаа явж байсан уг ажлыг зогсоож байна” гэлээ.
-
Урлаг спорт2022/08/25
ЗГ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг баталлаа
-
Цаг үе2023/05/01
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллаж буй салбарын төлөөлөлтэй уулзав...
-
Цаг үе2022/09/19
Плагиаризм болон цахимжуулалтын асуудлаар ESAN компанийн төлөөлөлтэй уулзлаа
-
Улстөр нийгэм2025/02/18
Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг то...