Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Явган хүний замын хуучин хавтангаар гэр хорооллын нарийн гудамжийг тохижуулж байна

Огноо:

,

Нийслэлийн гол, гудамж замын явган хүний замыг байгалийн чулуугаар хавтангаар шинэчилж байна. 

Өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй м.кв явган хүний замыг шинэчлээд байна.

Тэгвэл явган хүний замын хуучин хавтганаар гэр хорооллын нарийн гудам, гудамж талбайг тохижуулж байна.

Тухайлбал, СХД-ийн 8, 15, 18, 20, 25, 27, 43 дугаар хорооны нарийн гудамжны явган замын нийт 1500 м.кв талбайг хуучин хавтангаар тохижуулаад байна.

Тохижилтын ажлыг СХД-ийн "Захиалагчийн алба" ОНӨААТҮГ гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ

Огноо:

,

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хот руу нэвтрүүлж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлын урсгалыг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээг энэ оны наймдугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 25-ны өдрийн хооронд зохион явууллаа.
 
Арга хэмжээний хүрээнд орон нутгаас нийслэл хот руу нэвтрэх замын хөдөлгөөний хяналтын 8 цэг, орон нутгийн хяналтын 6 пост, хяналтгүй замуудад шалгалтын ажлыг тасралтгүй зохион явуулж 45 холбогдогчтой 21 гэмт хэргийг илрүүлж эд мөрийн баримтаар хураагдсан бодисыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мансууруулах ургамал (каннабис) 4 дахин, ургамлын гаралтай бодисын хэмжээ 17,5 дахин тус тус өссөн байна. Эд мөрийн баримтаар 156,150 хүний нэг удаагийн хэрэглэх боломжтой бодисыг хураан авч хууль бус үйлдлийг таслан зогсоосон.
 
Цагдаагийн байгууллагаас нийслэл хот руу нэвтрэх авто зам дээр гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай

Огноо:

,

Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Яармагийн гүүрээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барих төлөвлөлтийг зогсоолоо

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хороо, Яармагийн гүүрээс Зайсангийн гүүр хүртэл буюу Яармагийн гүүр даваад “МСМ Групп” ХХК-иас урагшаа эргээд Яармагийн гүүрнээс Зайсан чиглэл рүү явдаг явган болон дугуйн замын хажуу талаар, Туул голын далангийн хойгуур 3.6 км авто зам шинээр барихаар төлөвлөлтийн ажлыг эхлүүлээд байсан.

Гэвч иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу тус ажлыг зогсоож байгаа талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээллээ. 

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барихаар төлөвлөсөн. Энэ зам нь явган болон дугуйн замд ойртохгүйгээр хойд талаар нь төлөвлөгдөж байсан. Зураг төслийн ажил хараахан эхлээгүй байсан. Гэвч ХУД-ийн оршин суугчдын хүсэлтээр төлөвлөлтийн шатандаа явж байсан уг ажлыг зогсоож байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох