Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УОК: Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа

Огноо:

,

Улсын Онцгой комиссын 20 дугаар ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Онцгой комиссын өмнөх хуралдаануудаар гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаар нэгдсэн тайлан мэдээллийг сонсов.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх талаар хэлэлцэн 2020 оны 05 дугаар сарын 31-нийг дуустал хугацаагаар сунгахаар санал нэгтэй шийдвэрлэв.

Халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсээр 38 болсон. Халдварын эхний шинжилгээнүүдээр сөрөг гарсан ч гуравдахь удаагийнхаар эерэг гарч байна. Иймд вирусний хоруу чанар нэмэгдэж, хувирч, далд хэлбэрт байгаа нь эрсдэл байсаар байгааг илтгэж байна. Мөн ковид-19-ийн эрсдлийн талаарх долоо дахь удаагийн үнэлгээг хийхэд Монгол Улсад  эрсдэл маш өндөр гэсэн үнэлгээ гарсан байна. Эдгээрийг харгалзан хорио цээрийн дэглэмийг сунгах нь зүйтэй гэж үзлээ.

Мэргэжлийн болон бусад богино хугацааны танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх асуудлыг хэлэлцлээ. Мэргэжлийн холбоодоос санал, хүсэлт ирүүлснийг харгалзан холбогдох шаардлага, стандартыг мөрдүүлж, зарим үйл ажиллагааг нээх нь зүйтэй хэмээн комиссын гишүүд санал нэгдэв. Нарийвчилсан судалгаа мэдээллийг нэгтгэн боловсруулж, дараагийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн  шийдвэрлэхээр болов.

Иргэдээ гадаадаас татан авах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар шийдвэрлэв.  БНСУ-руу хоёр, ХБНГУ-руу нэг нислэгийг тус тус хийнэ. Энэхүү тээвэрлэлтийг өмнөх нислэгүүдийн адил сайтар зохион байгуулалттай удирдан явуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. БНСУ-руу хийх хоёр удаагийн нислэгийн нэгийг зөвхөн Солонгос Улсад байсан иргэдээр, нөгөөг транзит нислэгээр Сөүлээр дамжин Монгол Улсдаа ирж буй иргэдээр дүүргэж ялган тээвэрлэх аж. Энэ нь халдварын эрсдлээс урьдчилан сэргийлж буй юм. Тусгай зориулалтын нислэгт суух иргэдэд ковид-19-ийн халдварын шинжилгээ хийлгэсэн байх шаардлагыг УОК-оос тавьж байгаа билээ. Энэ дагуу Солонгос дахь Монгол иргэдэд Солонгосын тал шинжилгээ хийж өгч байгаа бол транзит нислэгээр Сөүлд ирсэн Монгол  иргэд шинжилгээнд хамрагдаж чадаагүй байх нөхцөл байгаа учир ийнхүү хоёр тусдаа нислэг зохион байгуулж буй юм. Австрали, Энэтхэг болон дэлхийн бусад олон улс орнуудаас Монгол Улсын иргэд эх орондоо ирэх хүсэлт тавьж, тусгай зориулалтын нислэг үйлдэхийг хүсч байгаа ч дэлхий дахинаа тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж өөр нислэг үйлдэх боломжгүйг УОК-оос мэдэгдэж байна.

Харин газраар, хилийн боомтоор ОХУ-аас иргэдээ татан авах ажлыг үргэлжүүлнэ гэв. Оюутнууд, дипломат албаны зарим ажилчид, тэдний ар гэрийнхэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ.

Мөн өдрийн хурлаар Сүхбаатар аймгийн Бичигт, Ховд аймгийн Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Халдвар, ариутгал, хамгааллын дэглэмийг тавьсан шаардлагын дагуу мөрдөж ажиллахыг үүрэг болгов. МХЕГ-аас хяналт тавьж ажиллах юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.

Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох