Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Фронт Цэгмид гуайд Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалийг гардууллаа

Огноо:

,

Энэ оны тавдугаар сарын 9-ний өдөр Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ой тохионо. Тус түүхэн өдрийг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2019 оны зургадугаар сарын 13-ны зарлигаар Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалийг Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсан Фронт хэмээн алдаршсан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Сүрэнхорын Цэгмид гуайд олгохоор шийдвэрлэснийг ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Мерген Владимирович Джеваков гардуулан өглөө.

Тэрээр бэлэг хүргэж өгөх үед 19-хөн настай байсан залуу эмэгтэй одоо 100 нас дөхөж явна. Тэр үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэж өгсөн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг болсон тэрээр Свердловскийн галын шугаманд хуваарилагдан очиж, тэндээ 7-8 өдөр болж, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тараан өгч байжээ.

Түүний явсан бэлгийн энэ цувааг БНМАУ-ын Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан ахалж, 1942 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос гарч, 12 дугаар сарын тавны өдөр Москвад очин улмаар 217 воган бэлгийн зүйлээ дөрөв хувааж, дөрвөн хэсэг болон хуваагдаж байсан байна.

“Уранхай шинельтэй, уранхай бакал”-тай өрөвдмөөр цэргүүд гардан байлдаж, урагш давшиж байсан. Газар дор оковонд төмөр орон дээр өвс зулаад, дээр нь цагаан даавуу, нэг шинель хаячихсан тийм орон дээр 7-8 хонож, бэлгээ тараасан.

Монголынхоо эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж, фронтод буу дуугаргаж, их буугаар буудаж үзсэн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа” хэмээн тэрээр дурсан ярьсан байдаг.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус улсад төрийн айлчлал хийнэ.

Төрийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 14 жилийн дараа хийх айлчлал юм.

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн Хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхана.

Монгол Улс Гэгээн Ширээт Улстай 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй өрнөж байна.

2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис-ын хийсэн төрийн айлчлал хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх түүхэн айлчлал болсон.

Пап IV Инносентээс 1245 онд Гүюг хаанд бичсэн болон 1246 онд Их хаанаас хариу болгон илгээсэн захидал нь хоёр улс олон зуун жилийн өмнө харилцаж байсныг нотлох үнэт эх сурвалжид тооцогддог юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн зам барина

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Данбадаржайлин хийдэд ажиллаж, тус хийдийн 4.5 га газрыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн жишгээр тохижуулж, шашны аялал жуулчлалыг хөгжүүлж, соёлын биет болон биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд сэргээн босгохоор төлөвлөж байгаа талаар мэдээлсэн. Түүнчлэн энэ үеэрээ ирэх онд Улаанбаатар хотын явган хүний зам болон дугуйн замын сүлжээг өргөтгөх талаар дурдсан юм.

Энэ талаар тодруулбал, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн замын барилгын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. Үүнээс Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барих юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байна. Дугуйн замын нийт уртыг 2040 онд 1677 км хүргэхээр төлөвлөжээ. Ингэхдээ “20 минутын хот” үзэл баримтлалд тулгуурласан, авто замын хөдөлгөөнөөс тусдаа, бие даасан дугуйн тээврийн хэрэгсэл явах боломжтой, ногоон байгууламжийг тусгасан байдлаар төлөвлөж байна.

Энэ онд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 54.2 км урт, 205,414 ам.метр талбай бүхий дугуйн болон явган замын 14 төсөл, арга хэмжээнд хяналт тавин хэрэгжүүлж байна. Үүнээс 73,410 ам.метр талбайг угсарч дууссан бөгөөд нийт ажлын явц 41 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Мөн энэ онд “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас 11770 ам.метр талбайд дугуйн зам, явган замын ажлыг гүйцэтгэж байна. Улаанбаатар хотод хүн ам олноор суурьшиж байгаа учраас дугуйн замыг иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байдлаар явган хүний зам, авто замтай уялдуулан төлөвлөж байгааг хотын дарга Х.Нямбаатар хэлж байв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг бүртгэгджээ

Огноо:

,

Хоногийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг бүртгэгджээ. 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2025/11/28

Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэ...

Цаг үе2025/11/28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчл...

Цаг үе2025/11/28

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугу...

Цаг үе2025/11/28

Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсо...

Цаг үе2025/11/28

Өрх, сумын эрүүл мэндийн эмч сувилагч нарыг Турк улсад мэргэжил дээш...

Шударга мэдээ2025/11/28

Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувьтай үргэлжилж байн...

Цаг үе2025/11/28

Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 он...

Цаг үе2025/11/28

“Улаанбадрах цахилгаан станц” 900 мянган айл өрхийн хэрэглээтэй ...

Улстөр нийгэм2025/11/28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрий...

Улстөр нийгэм2025/11/27

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийл...

Санал болгох