Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“Хотын соёл” онлайн контент фестивалийг зарлалаа

Огноо:

,

Хотын соёл аяны хүрээнд онлайн контентын уралдаан зарласан талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газраас цахимаар мэдээлэл хүргэлээ. Иргэд олон нийтэд  хотын соёлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эерэг хандлагыг нэмэгдүүлэх, оролцоог нь дэмжих зорилгоор нийслэлийн Соёл урлагийн газраас санаачилан “Жи энтэртаймэнт” ХХК хамтран “Хотын соёл” онлайн контент фестивалийг зохион байгуулж байна.

Онлайн фестиваль нь видео реклам шторк, видео мэдээ, сурвалжлага, цахим нийтлэл, гэрэл зураг, аудио реклам, подкаст  гэсэн таван төрлөөр явагдах бөгөөд хотын соёлыг  мэдээлж, зөвлөж, түгээх, хүргэх сонирхолтой 16-аас дээш насны иргэн болон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага  оролцох боломжтой хэмээн нийслэлийн Соёл урлагийн газрын Урлагийн хэлтсийн дарга Э.Цэнд-Аюуш хэллээ.

Фестивальд ирүүлсэн бүтээлүүдийг 2 үе шаттайгаар, оноо өгөх аргачлалаар шалгаруулах бөгөөд энэ сарын 11-29-ны өдрүүдэд зохион байгуулах аж. Энэхүү фестиваль нь анх удаа зохион байгуулагдаж байгаа юм.

ХАВСРАЛТ:ХОТЫН СОЁЛ онлайн фестивалийн удирдамж.pdf
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Огноо:

,

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.

Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно

Огноо:

,

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.

Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.

Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох