Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 6. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 18. Бархасвадь гараг. Шувуун хушуут одтой, Хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр.
Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах,,хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.
Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Цаг үе
"Байр түрээслүүлнэ” гэж иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэж байна
Их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын хөдөлгөөн нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн "байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэж байна.
Цахим орчинд нийтлэгдэж буй орон сууц худалдах, байр түрээслүүлэхтэй холбоотой 430 гаруй зарын 30 орчим хувь нь худал мэдээлэл агуулсан, залилах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдлоо.
Энэ оны эхний 7 сарын байдлаар цахим орчинд "Түрээсийн үйлчилгээ"-тэй холбоотой 143 гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Иймээс иргэд та бүхэн
- Байр түрээсийн төлбөрөө урьдчилж шилжүүлэхгүй байх,
- Түрээсийн гэрээг заавал нотариатаар баталгаажуулах,
- Байрны улсын бүртгэлийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн лавлагааг нягтлах шаардлагатайг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
- Хямд үнэтэй яаралтай төлбөр нэхсэн түрээсийн байрнаас болгоомжилж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.
Цаг үе
ЕБС-ийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний хичээл долоо хоногт хоёр цаг орно
2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний нэмэлт хөтөлбөрөөр долоо хоногт хоёр цагаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Англи хэлний нэмэлт хөтөлбөрийн сурах бичигт монгол ахуй, соёлтой холбоотой агуулгаар баяжуулан тохируулга хийж, хэвлэж хүүхдийн тоогоор нийлүүлэхэд бэлэн болжээ.
2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын яамнаас хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, соёл, уламжлалд нийцүүлэн олон улсын мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулсан англи хэлний цогц хөтөлбөрийг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын түшиц 105 сургуулийн 3-4 дүгээр ангид туршсан. Туршилтад нийслэлийн 37, аймгийн төв, сумын 67 ерөнхий боловсролын сургуулийн 3-4 дүгээр ангийн нийт 37,161 суралцагч хамрагдаж, ярих, сонсох, унших, бичих анхан шатны ур чадвар эзэмшжээ.
Туршилтаар гурав, дөрөвдүгээр ангид заах англи хэлний хөтөлбөрийн тохирц, зохион байгуулалтын хэлбэрийг тохируулж, баталгаажуулсан бөгөөд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс англи хэлний хөтөлбөрийг гурав, дөрөвдүгээр ангид хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн байна.
Багшийн хүрэлцээ, ур чадвар чухал байна. Үүнтэй холбоотойгоор 2025 оны дөрөвдүгээр сард төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудаас судалгаа авсан бөгөөд үр дүнд нь 3, 4 дүгээр ангид англи хэлний хичээлийг дунд ангийн мэргэжлийн англи хэлний багш нар, бага ангийн багш нар болон бусад хувилбаруудыг сургуулийн нөөц, боломждоо тулгуурлан заах боломжтой гэжээ. Үүний дагуу англи хэл заах багш нарыг чадавхжуулах сургалтыг үе шаттай эхлүүлээд байна.
Цаг үе
Боловсролын салбарт технологид суурилсан бие даан суралцахуйд үе шаттай шилжих цахим шилжилтийг эхлүүлжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, боловсролын цахим шилжилтийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
Дэлхийн эдийн засгийн форумаас 2025 онд гаргасан тайлангаар 2030 он гэхэд одоогийн үйлдвэрлэл, бизнесийн 80 хүртэлх хувьд хиймэл оюун ухаан, автоматжуулалт нэвтэрч, хүний нөөцийн ур чадварын эрэлтэд томоохон хувьсал гарах төлөвтэй байна. Тухайлбал 2030 он гэхэд БНХАУ-ийн үйлдвэрлэл, бизнесийн 92 орчим хувьд хиймэл оюун ухаан, автоматжуулалт нэвтрэх бөгөөд энэ хэрээр зах зээлд хиймэл оюун ухаан, их өгөгдөл, VR, AR-ийн ур чадварын хэрэгцээ өсөж байна. Үүнийг дагаад боловсролд томоохон өөрчлөлт гарч байгаагийн нэг нь иргэдийн бие даан суралцахуйг дэмжсэн цахим боловсролын тогтолцоо илүү өргөн хүрээтэй хөгжиж байна.
Хөдөлмөрийн зах зээлд ойрмогхон гарах энэ өөрчлөлтөд Монгол Улсын боловсролын тогтолцоо хариу үзүүлэхийн тулд технологид суурилсан бие даан суралцахуйд үе шаттай шилжих цахим шилжилтийг эхлүүлээд байна. Энэ шилжилтийг хийхэд өндөр хурдны интэрнэт, ухаалаг төхөөрөмжийн хүртээмж, цахим сургалт, контентын нээлттэй сан, сургалтыг чиглүүлэх, дэмжих шинэ ур чадвартай багш, шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөр бэлэн болсон байх шаардлагатай. 2023 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлсэн Мэдлэ цахим сургалт энэ чиглэлээр Монгол Улсад төдийгүй дэлхийн зарим оронд сайн туршлага болж байна. Энэхүү сургалтыг Пакистан, Индонез зэрэг улсад хамтран нэвтрүүлэх саналыг эдгээр улсын Боловсролын яам болон Гүүгл компаниас ирүүлээд байна. Мэдлэ цахим сургалтад суурилан ерөнхий боловсролын цахим сургуулийг байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Боловсролын яам бэлтгэж буй ажээ.
2024-2025 оны хичээлийн жилд Мэдлэ цахим сургалтад аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 36,941 суралцагч хамрагдаж, сонгон судлах хичээлүүдээ судаллаа. Энэ туршлагаас харахад дээрх нөхцөл хангагдсан үед цахимд суурилсан бие даан суралцахуйг ерөнхий боловсролд амжилттай нэвтрүүлэх бүрэн боломжтой гэдгийг Боловсролын сайд танилцууллаа.
Тус яам хүүхэд залуучуудад бие даан суралцах, хиймэл оюун ухаан, технологийн ур чадварыг бага наснаас хөгжүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлээд байна. 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын шинэчлэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ирэх хичээлийн жилээс ерөнхий боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг бага ангиас эхлэн үе шаттай хэрэгжүүлнэ гэлээ.
Цахим боловсрол нь багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилтийн үндсэн стратеги тул 2030 он гэхэд ерөнхий боловсролын дунд, ахлах анги, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролд үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
-
Улстөр нийгэм2020/11/17
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.11.17-ны 11:...
-
Улстөр нийгэм2025/06/06
Хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх талаа...
-
Цаг үе2020/09/21
Манлай сумын иргэн У.Пагмадуламынх хувийн байшинтай боллоо
-
Шударга мэдээ2021/03/29
УОК: "Нарантуул"-д худалдаа эрхэлдэг 4700 иргэнийг вакцинжуулна