Цаг үе
Азийн бүсийн хурал Улаанбаатар хотноо эхэллээ

Инженерийн боловсролын шинэчлэлийн асуудлыг хэлэлцдэг "Тогтвортой хөгжилд хөтлөх дээд боловсрол-CDIO 2020" Азийн бүсийн хурал Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна.
ШУТИС удирдан, МУИС, ХААИС, МУБИС, ҮБХИС, СУИС хамтран зохион байгуулж, Азийн 10 гаруй улсын их дээд сургуулийн төлөөлөл оролцож байгаа тус хурлыг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн нээлээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Дээд боловсролыг чанаржуулах, нэн шаардлагатай мэргэжлээр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх тал дээр туршлага мэдээллээ солилцож, сайн санаачилга дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний өмнө Ковид-19 цар тахал том сорилт боллоо. Ийм үед дээд боловсролыг тасралтгүй, үр өгөөжтэй хүргэх, зохион байгуулах талаар зөвлөлдөж, бодитой зөвлөмж гарна гэдэгт итгэж байна” гээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэ хуралд Олон улсын "Си Ди Ай Өү" хамтын ажиллагааны байгууллагын захирал Хелена Леон, Азийн бүсийн захирал Синг Мо болон илтгэл өгүүллээ хэлэлцүүлж байгаа 10 гаруй орны их дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид онлайн хэлбэрээр оролцож байна.
Энэхүү бүс нутгийн хурлаар Азийн их дээд сургуулиуд сургалтын чанарын тулгамдаж байгаа асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, туршлага, сургамжаа харилцан хуваалцаж, цаашдын тогтвортой хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, улмаар дээд боловсролын чанар, үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглЦаг үе
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч оролцоно
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны есдүгээр сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар болсон.
Дэлхийн 100 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлүүдийг хэлэлцэх юм.
Уг хуралдаан манай улсад ямар хамааралтай болоод ач холбогдол, боломжийг бий болгох вэ?
- Монгол Улс цөлжилттэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож буйгаа харуулах, таниулах боломжийг олгоно. Энэ нь аялал жуулчлал, гадаад хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй.
- Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлийн бодлого, үйл ажиллагааны менежмент арга барилуудыг таниулах болон бусад улсын туршлагаас суралцах боломжтой.
- Газар, бэлчээрийн зохистой ашиглалт болон цөлжилттэй тэмцэх арга барил зэрэг байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдэд шинэ хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг авах боломжтой.
- Байгаль орчны салбарт олон улсын хамтын ажиллагаа өргөжнө. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан, инновац, техник технологийн сайн туршлагыг судлах, мэдлэг солилцох, туршлага хуваалцах, эх орондоо нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
- Олон улсын зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэнд монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах таниулах боломжтой.
- Аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, тээврийн салбарын эдийн засгийг өсгөнө.
- Олон улсын хурлын хүрээнд өрнөх сайн дурын ажил, соёлын үйл ажиллагаа, нийгмийн кампанит ажилд иргэд оролцох буюу түр ажлын байр нэмэгдэнэ.
Тиймээс СОР17 нь зөвхөн төрийн оролцоотой олон улсын байгууллагын хурал бус зохион байгуулагч Монгол Улс, монголчуудад олон боломж олгох томоохон үйл явдал юм.
Цаг үе
Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, энэ амралтын өдрүүдэд шинэчилнэ.
- Зам хаах: 9 дүгээр сарын 19-ний 23:00 цагт
- Зам нээх: 9 дүгээр сарын 21-ний 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу.
Цаг үе
"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025" нэгдсэн арга хэмжээ даваа гарагт эхэлнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын ХХААБ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 2025 оны 9 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болно. Энэ арга хэмжээ 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, шинэхэн хүнсний ногоо, дотоодын хүнсний үйлдвэрүүдийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн гарт хүргэнэ. “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээн долоон хоног үргэлжилнэ.
-
Улстөр нийгэм2020/09/21
МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар Б.Баярбаатар томилогдлоо
-
Цаг үе2023/09/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
-
Улстөр нийгэм2024/07/18
Энэ оны эхний хагас жилийн байдлаар виз олголт 57 хувиар өсжээ
-
Цаг үе2025/07/22
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарих ажил 40.3 хувьтай үргэлжилж байн...