Улстөр нийгэм
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны хурал боллоо
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны хурал энэ сарын 25-ны өдөр боллоо. Хурлын үеэр зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дэд ажлын хэсгийн дарга нар мэдээлэл хийж, бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж буйг танилцууллаа. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт ойн арга хэмжээнүүд болно гэж Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.
Ойн үеэр байлдаанд оролцсон ахмад дайчдын гавъяаг алдаршуулах ажил, ойд зориулсан үзэсгэлэн, “Дайчин нөхөрлөлийн замаар” Монгол, Оросын залуучуудын тойрон аялал, уулзалт өдөрлөг, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбаруудын бие бүрэлдэхүүн оролцсон үзүүлэх тоглолтууд, “Халхын голын ялалт-80”, “Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе” Зэвсэгт хүчний түүх, цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн, Халх гол шинэ сумын нээлт зэрэг олон арга хэмжээ болох юм.
Төлөвлөгөөний дагуу нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажлаа шуурхайлахыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хорооны гишүүдэд үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна
Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өссөн байна. 2025 оны 11 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.97 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.9 сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сонгинохайрхан дүүрэгт 224.1 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр байна. Харин Чингэлтэй дүүрэгт 0.2 хувь өссөн нь хамгийн бага байна.

Улстөр нийгэм
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж буй.
Тодруулбал, Таван шар, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарц, Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарц гэсэн төслүүдийг үе шаттай барьж байна.
Өнөөдрийн байдлаар нүхэн гарц төслийн гуравдугаар байршил болох “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг цутгаж, түлхэж оруулах технологиор гүйцэтгэж дууслаа.
Түлхэж оруулах арга нь төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоохгүйгээр гүйцэтгэдэг, олон улсын практикт өргөн хэрэглэдэг, өндөр нарийвчлалтай технологи юм.

Урьдчилан бэлтгэсэн туннелийн бүтээц нь ойролцоогоор 2200 тонн жинтэй. Түлхэлт хийхдээ 500 тонны даацтай найман ширхэг гидравлик домкрат, 76 литрийн тосны багтаамжтай насос бүхий хоёр иж бүрдэл системийг ашиглалаа. Мөн ажлын суурийг C25 маркийн төмөр бетоноор цутгаж, 4 метрийн өргөнтэй гулсах тавцан байгуулан хөдөлгөөнийг жигд, хяналттай гүйцэтгэсэн байна. “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцыг 2026 оны долдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор тухайн орчмын авто замын түгжрэл 10 гаруй хувиар буурах тооцоо гарсан.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд, түр хороодын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаан, хэлэлцүүлгийн товыг та бүхэнд хүргэж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
|
1 |
Өргөдлийн байнгын хороо |
· Иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар /Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэнээс ирүүлсэн өргөдлийн тухай/ · Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэх |
13.30 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
2 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
· “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/ |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
ХОЁР.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
|
1 |
Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо |
· Нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох |
15.00 |
“Үндсэн хууль” |
|
ГУРАВ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
|
1 |
Хянан шалгах түр хороо |
· Түр хорооны тайлан, санал, дүгнэлт |
14.00 |
“Их засаг” |
-
Цаг үе2024/03/15
"Архашаат" боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар нэвтрэх зөвшөөрө...
-
Улстөр нийгэм2021/05/10
Хохирогчдын холбооноос иргэдийг үймээн, самуунд оролцохгүй байхыг уриалав
-
Цаг үе2025/09/02
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Урлаг спорт2024/08/27
Ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг Ази тивийн хошой аварга боллоо
