Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Хамгийн хямд үнээр өөрийнхөө ур чадварыг олон улсад үнэлүүлэх боломжтой боллоо

Огноо:

,

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институттэй хамтран TOPCIT буюу Мэдээллийн технологийн практик ур чадварын шалгалтыг зохион байгуулах албан ёсны шалгалтын төвөөр ажилладаг.

Энэ удаагийн шалгалтыг 2020 оны 11-р сарын 09, 10-ны өдөр 8 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 2-ныг хүртэл явагдана.

Энэхүү шалгалт нь мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан суралцагчид мөн салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын мэдээллийн технологийн ажилтан албан хаагчдын мэргэжлийн мэдлэг ур чадварыг практик дээр үнэлэх зорилготой юм.

Шалгалтад тэнцсэн тэнцээгүй гэсэн ойлголт байхгүй бөгөөд нийт 1000 онооны асуултаас хэдэн оноо авснаас хамааран шалгуулагч өөрийн практик ур чадварын түвшинг 5 ангиллын дагуу тодорхойлох боломжтой бөгөөд ангилал тус бүр сертификат олгодогоороо давуу талтай.

Шалгалт англи хэл дээр явагддаг бөгөөд БНСУ, АНУ, Канад, Вьетнам, Филиппин, Тайланд, Франц, Герман, Малайз, Бельги, Монгол зэрэг  11 улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардан авах боломжтой. Мөн хамгийн өндөр оноо авсан хоёр шалгуулагч БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх байгуулагад зочлон 7 хоногийн хөтөлбөрт хамрагдан туршлага судлах боломжоор хангагдах юм.

Дашрамд дурьдахад өөрийн ур чадварыг олон улсын түвшинд үнэлүүлж, сертификат гардан авах хүсэлтэй хүн бүхэнд зориулан шалгалтын төлбөрийг 50% хөнгөлж ердөө 25,000₮ болголоо.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг МТҮПаркын 11-327123, 95151531, exam@itpark.mn, мөн энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

ТАНД АМЖИЛТ ХҮСЭЕ.

 

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Огноо:

,

Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
 
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ

Огноо:

,

Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.

2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Огноо:

,

Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Энэ хүрээнд "Дөт" хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх 2 км урт авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна.
 
Тус авто замыг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох